Leave a comment

Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж

Posted by Otgoo.J on October 16, 2014 in зөн билэг, оюун санааны ертөнц, судалгаа

Ертөнцийг танихын төлөө хийсэн хүний оролдлого олон нээлтийг авчирсан хэдий ч өнөө хэр тайлж уншиж чадаагүй зүйл цөөнгүй байдгийн нэг бол зүүд. Эрт галавын үеэс хүн төрөлхтөний сонирхлыг татсаар ирсэн зүүд болоод сэтгэл оюуны үзэгдлийн зарим нэг нууцад нэвтрэх гэсэн судлаачдын оролдлогууд тодорхой хүрээнд хариултыг олсоор ирсэн ч бүрэн тайлалыг одоогоор хэн ч хийгээгүй хэвээр байна. Тийнхүү цаашлах тусам сонирхол татсаар, тайлагдашгүй байх тусмаа илүү ээдрээтэй олон таамаг, үзэл онолыг сөргөлдүүлэх талбар болсоор ирэв.  Зүүд, түүн доторхи ирээдүй рүү, ирэх цаг руу хандсан мэдээллийг агуулдаг чанар нь уран зохиолд онцгой нэгэн судлагдахуун болсоор.

Уран зохиолд зүүд, далд ертөнцийн элдэв тайлагдашгүйн нууцыг зохиолч зөн мэдрэмжээрээ онож мэдснээ бүтээл болгох агаад тэнд тухайн ард түмний сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн суурь нь давхар агуулагдаж байдаг. Юуг үнэн гэж чин сэтгэлээсээ итгэж дагаж мөрдөнө тэр л үнэн болж батлагдах магадлалтай.

Ямар ч үндэс угсаатан бай хамаагүй, ерөөсөө хүний бурханд сүслэх итгэл бишрэлийн үндэс нь угтаа нэг юм, (“The mind is the central part of the human soul, or the core of the spiritual body” [1]) сүслэх бишрэх, итгэх үнэмших гол процесс бидний бодолд (сэтгэлд) өрнөдөг, “бодол бол сүнсний гол цөм нь” гэж Японы Happy Science (буддизмд суурилсан хүн төрөлхтний нэгдмэл шашны тухай номлодог ) байгууллагын тэргүүн, доктор Рьюхо Окава бичжээ. Одоогоор түүний бичсэн ном дэлхий олон оронд хэвлэгдэж олон сая уншигчдад буддизмыг ойлгоход тусалж байгаа гэж хэлж болно.

Үндэстэн угсаатны арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамаарч эрт цагаас бүгд л ид шид, дээд тэнгэр, далдын хүчинд итгэсээр ирсэн. Зүүдэнд ирээдүйн тухай дохио мэдээ агуулагддаг гэсэн их эртнээс улбаатай энэхүү итгэл үнэмшил өнөө хүртэл  хадгалагдсаар байна.

Одоогоос 100 гаруй жилийн өмнө еврей гаралтай, сэтгэцийн эмгэг судлаач эмч Зигмунд Фройд (1865оны 5 сарын 6нд Австрийн Фрейбэргт төржээ) хүний сэтгэцийн олон үйлдлийг судалж тайлбарласнаар “психоанализ”-ийн бие даасан шинжлэх ухааны суурийг тавьсан бөгөөд түүний бүтээлийн нэгэн томоохон хэсэг нь зүүдний тухай судалгаа байв.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг Зигмунд Фройдын сэтгэл зүйн болоод зүүдний тухай онол таамгууд нь ихээхэн маргаан шүүмж дагуулдаг ч сэтгэц судлалын шинжлэх ухаанд олон онол нь батлагддаг гэж үздэг.

Зүүдний онол бол сэтгэцийн олон өнгө, шинж чанарыг агуулсан, сэтгэл судлалын шинжлэх ухааны ганц өвөрмөц аспект бөгөөд “бидний өмнө хуримтлуулсан мэдлэгтэй огт адилгүй, мухар ид шидийн ойлголтын хил хязгаараас давсан өөр шинэ орон зай” [2] З.Фройд хэлжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд Фройдын үлдээсэн гол ололт нь хүний сэтгэлийн олон янз байдал, шинж чанар түүний нууцыг тайлахад зүүд судлал чухал болохыг нээж, зөн билэг зүүдний тухай ойлголтыг анх удаа шинжлэх ухааны үүднээс тайлбарласнаараа алдартай юм. Энэ нь түүнийг зөвхөн сэтгэцийн эмгэг судлаач эмч төдийгүй, хүн төрөлхтөний эртнээс нааш танин мэдэхийг хүссэн зөн совин далд ертөнцийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэн судлах сонирхлыг өдөөж, улмаар шашин соёл, урлаг уран зохиолын шүүмж судлалын салбарт хүртэл нэрийг дурьдах хэрэгтэй чухал хүн болгосон байдаг.

Тэгэхлээр, сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгэн чухал судлагдахуун болсон зүүдийг утга зохиолд хэрхэн хэрэглэсэн, түүнийг яаж тайлбарлах нь бас нэгэн сонирхолтой сэдэв. Ингээд, Фройдын зүүдний онол, уран зохиолд түүнийг хэрхэн хэрэглэсэнийг зөвхөн нэг бүтээл дээр тайлбарлахыг хичээлээ.

Зүүдний тухай З.Фройдын онол  ба уран зохиол дахь зүүд

“Зүүд бол ухамсаргүйн тухай мэдлэгт хөтлөх үнэн зөв зам юм”[3]гэх Фройдын алдартай үг зүүдний утгыг тайлах гэсэн хүн төрөлхний хүслийг зөв чигт залсан гэж үздэг. Зигмунд Фройд эл үгнээсээ үүдэн зүүдний талаарх таамаг дэвшүүлж, онол болгон хөгжүүлжээ. Тэр 1895 оноос зүүдэнд олон талаас нь анализ хийж баримтжуулсаар, 1900 онд “Зүүдний тайлбар” нэртэйгээр хэвлэсэн нь өнөө хүртэл эрдэмтэд судлаачдын тал талаас хэмлэж, “ноцож ноолох”  дуртай тулгуур онол болжээ.

1900 онд дэвшүүлсэн зүүдний талаарх санаагаа баяжуулж 1932 онд Сэтгэц судлалын шинэ танилцуулга лекц дээрээ “сэтгэц судлалын шинжлэх ухаанд онцгой байр эзлэх болсон зүүдний анализ нь сэтгэцийн эмгэгийг эмчлэх арга ажиллагаанаас сэтгэцийн шинжлэх ухаан гүнзгий судлал руу шилжих”-д тусална гэж тэмдэглэжээ.

З.Фройд  “бидний өвөг дээдэс 3000 жилийн өмнө бас яг бидэн шиг зүүдэлдэг, тэгэхдээ тэр цагт ард түмнүүд зүүдний учир холбогдолыг онцгойд үзэж, ирээдүйд биелэлээ олох зөн билгийн дохио гэж үзэж түүнээс утга учрыг нь айдаг байсан” гэж тэмдэглээд өөрийнхөө амьдралын чухал үеүдэд зүүдлэгдсэн зүүдээ шинжиж, тэдгээрийг шинжлэх ухаанчаар тайлахыг хичээсэн оролдлого нь өнөө хүртэл сонирхолтой судлагдахуун хэвээр үлдсэн юм.

Эртний Грекчүүд, мөн Ойрхи ба Дундуд Азийн ард түмэн зүүд тайлбарлагчгүйгээр аян дайнд мордох нь үгүй байж. Энэ нь одоогийнхоор агаараас тандан судлаач юм уу эсвэл тагнуул туршуул хйилгүйгээр дайнд орохтой л адилд үздэг гэнэ.  Жишээ нь, Александр Македонский аян дайнд явахдаа армийнхаа бүрэлдэхүүнд хамгийн сайн зүүд тайлагчийг заавал оруулдаг байжээ. Тир нэртэй арлын нэгэн хот эзлэхээр довтолсон Македонскийн цэргүүд арлынхны хүчтэй эсэргүүцтэй тулгарсан тул хаан бүслэлтээ зогсоодог ч юм билүү гэж бодож байж. Гэтэл нэгэн шөнө тэрбээр зүүдэндээ ёслолын өргөөнөө эмс охид бүжиглэж буйг үзээд зөнчдөө хэлбэл, бүслэгдсэн хотыг эзэлж, ялалт таны талд ирэхийг зөгнөжээ гэсэн байна. Ийнхүү тэрээр итгэлтэйгээр Тир хотын зүг цэргээ хөдөлгөж, буулган авчээ. Уранзохиолд энэ асуудал өнөө хүртэл үнэ цэнтэй хэвээр байгаа” [4] гэж Фройд одоогоос 100 гаруй жилийн өмнө бичиж байв.

“З.Фрейдийн үзлээр бол бидний далд ухамсарт өртсөн мэдээллүүд бодолд хэлбэржин зүүдийг үүсгэдэг гэнэ. Бидний мэдрэлийн эсүүд зогсоо зайгүй ажилладаг агаад тэдний үүрэг нь мэдээллийг хүлээж авах, боловсруулах, хадгалах, хэрэгтэй үед эргэн гаргахыг нь ой тогтоолт, харин ийш тийш нь хуваарилж ажиллуулахыг удирдах үүрэг гэдэг аж. Хүний тархинд хуримтлагдсан мэдээлэл устаж алга болдоггүй (мартдаггүй) гэх ба гагцхүү мэдээллийг хадгалагч эсүүд нь зүгээр хэрэгтэй үеэ хүлээгээд унтаж байдаг. Гэвч хэрэгтэй үед санаанд орж ирдэггүй мөртлөө хэзээ хойно санах нь ч бий.  Унтаж байхдаа ч хоорондоо байнгын мэдээлэл солилцож, ямар нэгэн бүтэх бүтэхгүй төлөвлөгөө зохиож байдаг …Бидний мэдэх зөн совин, ирээдүйг урьчилан харах зэрэг үзэгдэл нь тархинд хуримтлагдаж, боловсруулсан мэдээллийг магадлалын онолын үүднээс толилуулж байгаа хэрэг  юм [5] гэж тайлбарладаг

Тэгвэл уран зохиолд Фройдын сэтгэц задлагийн онол, зүүдний тайлбар яагаад чухал болов гэдэг асуулт гарна.  Зохиолчийн өгүүлсэн санаа, зохиолын баатарын зан авир, үг хэл үйлдэл, бодол санааг сэтгэц задлагийн онолоор (психоанализ) тайлбарлаж дүрийн сэтгэлгээний хэв маягийг тодорхойлох нь илүү нарийн түвэгтэй ажил. Мэдээж, уран зохиол дахь зүүд ч мөн бидэнд өдөр тутам тохиолддог сонин  хачин, онцгой бас ойлгомжгүй үзэгдлийн нэг мөн.

Зүүд судлаач Оросын астрологич Владимир Логинов: “Зүүд бол яг жүжиг шиг”[6]  гээд зүүдийг “тайз буюу үзэгдэл”, “жүжигчин”, “үйл явдал” гэж хуваагаад үйл явдлыг дотор нь төрөл жанраар ангилж, мөн сар нар, гариг эрхэс оддын байрлал хөдөлгөөнийг тооцоолон кодлосон байдаг.

Сэтгэл судлал болон астрологийн чухал судлагдахуун болсон зүүдийг уран зохиолд яаж үздэг бол? Уран зохиол судлалд хэлний тухай эхлээд яригдана. Дараа нь сэтгэлгээний болоод сэтгэлзүйн асуудал, төгсгөлд нь нийгмийн болоод соёлын тухай тодорхойлолт орж ирнэ.  Ярих санаа нь хэлээр тодорхойлогддог, харин уран зохиол бол яриаг сэтгэлзүйн үүднээс бодож тодорхойлж буй хэлбэр [7] гээд орчин үеийн утга зохиолын онолд сэтгэл оюун, ухамсар ба ухамсаргүйн хоорондын холбоо харилцаа гэсэн нэр томьёо танил болсоныг (Jacques Lacan,Peter Brooks) дурьджээ. Судлаачид ямартай ч ухамсар ба ухамсаргүйн хооронд холбоо оршин буй гэдэг дээр санал нэгдэж “ухамсаргүй бол яг л хэл шиг бүтэц эрэмбэтэй байдаг” гэсэн судлаач Jacques Lacan-ы томьёоллыг онцолжээ.

Зохиолын хэл, тэнд гарч буй дүрүүдийн бодол сэтгэлгээг ойлгохын тул сэтгэл судлал дахь Фройдын онолыг мэдэх хэрэгтэй болдог.

Фройд зүүдэнд condensation буюу  нягт (товч) мэдээлэл, displacement- орлуулалт гэсэн хоёр гол механизм байдаг[8] гэж үзсэн. Товч өгүүлэмжээс зүүдний гол симболыг хайж маш сайн шинжилж үзэх хэрэгтэй юм. Зүүдний гол санаа нь хүний хүслийн илэрхийлэл мөн боловч яг тэр хүсэл нь биш харин  өөр санаа, өөр дүр дүрслэл, өөр үйл явдалд шилжүүлж орлуулсан байдаг гэжээ. Зүүдэнд ирж буй цогц (бөөн, цул ч гэх юм уу) мэдээлэл дунд янз бүрийн өөр дүрслэл, өөр юмс орж гарч байдагийг л орлуулалт, шилжүүлэлт гээд байх шиг.

Tэгэхээр displacement буюу шилжилт, орлуулалт гэдэг нь зүүдэнд дэх үйл явдал түр саатсан буюу эсвэл чиглэлээ өөрчилсөн тухай ойлголт, харин condensation буюу нягтрал (товч мэдээ)-ын тухайд бол тэндээс гол санааг шүүж авах гэсэн ойлголт бололтой.

Фройд зүүдийг шинжин судалж 1905 хэвлэсэн номондоо: “ зүүдэн дэх этгээд сонин илэрхийлэл нь тухайн үйл явдал зэрэгцэн оршихын хамт,  бас өөр нэгэн үйл явдалд нэгэн зэрэг нөлөө үзүүлээд байх шиг санагддаг ” [9] гэж тэмдэглэжээ. Тэгэхээр энэ нь зүүдэн дэх явдал тухайн хүний амьдрал, ирээдүй хийгээд өнгөрсөнтэй ямар нэг байдлаар холбоотой, эсвэл одоо үетэй нь зэрэгцэн оршиж,  мөн амьдралд нь  ямар нэг хэлбэрээр нөлөөлдөг байж мэдэх ч  юм шиг.

Уран зохиолд дээрх санааг авч, нягтрал ба орлуулалт гэсэн ойлголт нь metaphor –зүйрлэл,  metonymy-солин нэрлэхүй гэсэн нэр томьёотой холбогдож болно гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл,  condensation-нягтрал нь metaphorical буюу зүйрлэлийн шинжтэй, харин displacement-шилжилт, орлуулалт нь metonymic буюу солин нэрлэхүйтэй тохирно гэж үзээд цааш нь зүйрлэл солин нэрлэхүй хоёр зэрэгцэн оршиж болно, зохиолын далд утгыг тайлах нь зүүдний нууцыг тайлахтай адил гэж үзжээ.

Зүүд ба зохиол аль аль нь зөвхөн хүслийг илэрхийлээд зогсдог бус, мөн тэрхүү хүслийн хүлээлт (саатал гэмээр юм уу) үүсгэж байдаг. Бид заримдаа шөнөжингөө зүүдэлсэн урт зүүднээс сэрмэгцээ “энэ чинь жинхэнэ биш байж шүү дээ” гэж бодсон хэдий ч мөнөөх зүүднийхээ айдастай буюу эсвэл тааламжтай мэдрэмжээс салж чадахгүй байх нь бий. Хүний зүүдийг бодвол уран зохиол дахь зүүд арай өөрөөр үргэлжилнэ. Уран зохиол дахь зүүдний давуу тал бол урлаг, энэ нь өөрийн бүтэцтэй агаад тэр нь хүний жинхэнэ зүүдний процессийг төлөөлдөг. Өөрөөр хэлбэр “урлаг дахь зүүд нь өөрийн бүтэцтэй тул хүссэн үедээ саатуулж зогсоож болдог ба тэр нь тийм төвөгтэй байдаггүй[10].

Зүүдний онолыг уран зохиолын онолтой харьцуулсан эрдэмтэн судлаачид ийм дүгнэлтүүд хийжээ. Тэгвэл миний энэ ажлын зорилго нь уран зохиол дахь зүүдийг шинжих, үүний тулд тодорхой нэг бүтээлээс зүүдийг ялган авч түүн тайлбар хийх явдал билээ. Ийм ажлыг урьд нь хэн нэг нь хийж байсан эсэхийг тандаж үзээгүй нь миний сул тал тул хүлцэл өчиж байна.

Г.Аюурзаны Шүгдэн роман дахь зүүд

Шүгдэн зохиолын нэгэн өвөрмөц өгүүлэмж бол зүүд. Зохиолын эхнээс л гарна. Өвөрмонголын цагдаа Сэржамцын зүүд юу өгүүлэв. Нохой үхэх агшиндаа эзэндээ зүүдээр дамжуулан мэдээлэл өгөв үү? Зохиолд гарч буй зүүдний сонин үзэгдэл, далд өгүүлэмж бол угтаа зохиолчийн өөрийнх нь зүүд, эсвэл бодож олсон өөр хэн ч амар тайлахааргүй тийм л зүйл. Зүүдний  зөрчлийг тайлах нь зохиолчийн ажил биш, зүүдээр дамжуулан сэдэл санаа өгөх нь харин түүний ажил юм.

Зохиолд зүүд гэмээр дүрслэлтэй, сүнсний ертөнцийн үйл явдал ч бас жичдээ нэгэн судлагдахуун байж болмоор санагдав.

Сэржамцын алдарт мөрч нохой учир битүүлгээр үхэх тэр л агшин зүүдлэгдсэн зүүдийг эхлээд авч үзье.

Зүүд №1Буутай цэргүүд эгнэн жагсчихсан өмнүүр нь алтан саатай мөрдөс бүхий генерал өмднийхөө халаасанд гараа шургуулаад таахалзан алхаж байх агаад нэг цэрэг мөнөөх генерал руу гүйж ирээд “хүүрийг булах уу даргаа ?” [11]… энэ л агшинд нохой гасалж түүнийг сэрээнэ.

Тайлбар: Зүүдний тухай онолд дурьдсанчлан, энэ зүүдэнд ямар нэгэн орлуулсан санаа байна гэж үзэж болохоор. Хэн нэгний хүүр булах тухай яриа энд болдог нь бас сонин. Хүүр нь үхлийг төлөөлж, цэргүүд жагсаад даргадаа илтгэж байгаа нь нохойг хөнөөсөн үйл ажиллагааг далдуур төлөөлсөн байж болох мэт. Түүнчлэн, зохиолч магадгүй дээр дурьдсан, зүүдний ертөнц ба хүний ертөнцтэй зэрэгцээ оршиж, үйл явдал нь ч мөн нэгэн цагт өрнөдөг байж болно гэсэн санааг сэм өгүүлсэн гэмээр.

Зүүд №2эгнэн жагссан цэргүүд Жангарч өвөөг нь  буудан алж байх юм гэнэ. Цэргүүдийн эхэнд алтан мөрдөс бүхий хятад генерал зогсоно. Нэг цэрэг түүн руу гүйж ирээд “хүүрийг булах уу даргаа?” хэмээн асууж байна. “” Зүгээр л булсан зүйлийг хүмүүс хэзээд олдог, Тэгээд ч нүүдэлчид газрын шинэхэн сорвийг анддаггүй улс, буцааж гаргаж ирээд амилуулчихна” гэж генерал хэлж байна. “Тэгээд яах вэ даргаа, Шармөрөнд живүүлчих юм уу? Живүүлнэ ээ, гэхдээ өөр мөрөнд” гээд генерал хоржоонтойгоор инээмсэглэв. “Тэд юунд дургүй, юунд ойртож чаддаггүй билээ? Бид юугаар баян билээ?” “Жорлон ухуул, тэгээд хүзүүнд нь томхон чулуу уяад хаячих. Бүх цэргийг, бас ойролцоох тосгоныхныг дайчилж долоо хоногийн турш баалга. Арван тосгоныхон шиг олон хүн нэг дор баахыг тэд хэзээ ч үзээгүй тул жангарчийнхаа цогцосыг яагаад ч ухаж авч чадахгүй Нохдынхоо оронд жинхэнэ чоно авчраа шиншүүллээ ч түүний хаана байгааг олохгүй” Цэрэг нь ёсолсноо “Даргаа, одоо чинь тариачдын ид бордооны цаг шүү дээ…”[12]

Тайлбар: Дахин нөгөө л зүүдээ үргэлжлүүлж байна. Хэрвээ зүүд хүслийн илэрхийлэл болдог, далд санааг илрүүлдэг гэж үзвэл, энэ зүүд зохиолын гүн утга[13] агуулагдсан гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эл зүүднээс үүтгэгдсэн Сэржамцын сэрэхүй нь зохиолын далд утгыг өгүүлэн тайлах ба энэ нь өвөрмонголын ард түмний зүрх сэтгэлд нууцхан хадгалагддаг эрх чөлөөний төлөөх эрмэлзэл, өнгөрсөн түүхийн гашуун дурсамжинд тээгдсэн үндэстний оюун санааны бухимдал нь ийнхүү зүүдээр дамжин илэрчээ.  Жангарч өвөөгөөр нь элч болгон зүүдэнд нь ирж буй мэдээлэл бол, энэ үеийг хүртэл үүх түүхээ тэр болгон сөхөж дурсаж байгаагүй жирийн нэгэн цагдаад өнгөрсөн үе өвөг дээдсийнхээ баатарлаг түүхийг судлах, санах сэрэх сэдлийг өгсөн байх магадлалтай.

Зүүд №3 Саманд үүр хаяарахын хэрд түр дуг хийхдээ зэрлэг сарлагт хөөгдөж байна гэж хар дараад сэрчихэв. …сүүлээ агсаж нүдээ улаанаар эргэлдүүлсэн аварга том тэр хоёр хар бух таарсан бүхнээ эврээрээ сүлбэхэд бэлэн хаагчин давхиж явсныг яана![14]

Тайлбар: Саманд зүүдээ багшаасаа асуудаг. Сэрдог гэгээн, хавар намрын зүүд хамаагүй, газар гэсэх, гол хаяалахыг дагаад хүний сэтгэл үймэрдэг… гэж тайлбарлана. Дэлхий улс үндэстэн болгонд зүүд тайлагч гэж эртнээс нааш байсан гэдэг. Харин монголчуудын хувьд шашны номд нэвтэрсэн хутагт гэгээнтнүүд энэ үүргийг хүлээдэг байсан бөгөөд тэд зүүдийг байгаль цаг улирал, нутаг ус, хүний сэтгэлийн байдалтай холбон тайлбарладаг нь бараг л барууны сэтгэл судлалын онолтой дөхөж очдог. Тухайлбал, энд Сэрдог гэгээн Самандад хандан: “Чамайг хоёр сарлагийн бух хөөж л явна.Сэтгэлд чинь чамайг сүлбэх амьтан угаасаа тоо томшгүй бий. Сэтгэлээ аргална уу гэхээс тэднийг аргалах гэж үгүй ээ” гэнэ. Энэ нь хэдийгээр сэтгэлийн гэмийг арилгах тухай буддын номлол гэж харагдах боловч сэтгэлзүйчдийн “сэтгэлээ тайван байлга…эмоцоо дарж бай” гэдэгтэй угтаа бол нэг юм.

Өөр нэг зүйл: Сарлагийн эврээр хийсэн халбагыг Саманд гэнэт санадаг. Харин зохиолч зүүдэн дэх сарлагийн бухыг эмэгтэй хүний илбэ жатга мэт өгүүлсэн нь хачин. Эртний зарим судар дахь зүүдний тайлалд бол “(бух) үхэрт мөргүүлэв, өмнө хойно орон гүйв гэвэл ноён хүн уруудах, эгэл хүн бол өвчин тусахын ёр[15] хэмээн тайлбарласан буйг дашрамд дурьдахыг хүсэв. Эш болгосон судрын тайлалд өгүүлснээс харахад Самандын зүүд түүний эмгэнэлт үхлийг зөгнөсөн ч байж мэднэ. Магадгүй, зохиолч энэ зүүдийг санаандгүйгээр бодож олоогүй байх.

Зүүд мэт жишээ №4. ( энд зүүд ч гэмээр бас бодол ч гэмээр сонин санааг зохиолч ингэж илэрхийлжээ.) Сэржамц…шөнө унтаж байтал нойрон дунд нь нэг содон зүйл санаад ороод, арайхийн өндийтөл яг юу санасан нь мартагдчихав. Гэлээ ч тэр л санагдаад байсан зүйлийн ул мөр энүүхэнд, цээжнийх нь бүр наана, бараг л гараа хоолой руугаа дүрчихвэл бариад авч болмоор сэрвэлзэн, загатнах мэт эрвэгнэнэ. “Ээ чааваас юу бодогдчихов оо? Их л үнэмшилтэй санаа байсан… олооч ээ, санагдаад өгөөч!.. аа тийм нохойны нарийвчилсан шинжилгээ…хөөе…. эзэн нь өөрөө  алуурчин байвал…”[16]

Тайлбар:  Унтаа сэрүүнийг заагт бодогдсон ч юм уу зүүдлэгдсэн эл үзэгдлийг зохиолч гайхмаар үнэмшилтэй барим тавим илэрхийлсэн. Үнэндээ яг иймэрэхүү нөхцөл байдлыг хүн заримдаа мэдэрдэг ч  ийнхүү үгээр илэрхийлэх нь байтугай, сэргээн санах гээд чадахгүй үе олонтаа. Яг энэ тухай Фройд зүүдний тухай лекцдээ:“Зарим зүүдний санаа нүднээ харагдаж, сэтгэлд бууж, бие эрхтэнд ямар нэг байдлаар мэдрэгдээд байгаа хэдий ч үгээр буулган илэрхийлэх боломжгүй байдаг.  Би тийм зүүдийг үгээр илэрхийлж чадахгүй ч харин зурчихаж чадах юм шиг санагддаг…Энэ талаар Г.Т.Фехнер [28] зүүд өрнөж буй тэр байрлал (сэтгэл дэх) бол сэрүүн байх үедээ бидний төсөөлөлд оршдог тийм газар биш юм гэж хэлсэн”[17]гэдгийг онцолжээ. Тэгэхээр зохиолчийн бичвэртээ ашигласан зүүд, Фройдын хэлсэнтэй яг ижил байна. Яг санах гээд байгаа атлаа санаандаа байгааг тодорхой хэлж болдоггүй, эсвэл биеийн хаа нэгтээ загатнаад байх шиг атлаа яг тэнд нь маажих гэхээр тэр нь бас л биш, огт өөр, биеийн хаа нэгтээ бүүр гүнд нь мэдрэгдээд байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж бидэнд заримдаа төрдөггүй гэж үү?. Зохиолчийн илэрхийлсэн энэ санаа бол яг тэр л мэдрэмж агаад Фройд үүнтэй холбоотой байж мэдмээр нэгэн тодорхойлолт хэлсэн нь: “Хэрэв ингэж сэтгэцийн ойлгомжгүй элементүүдийг зохиолч, далдыг ертөнцийг мэдрэгч зөн билэгтэн, бусад үл тайлбарлагдах нууцын судлалд хамруулж байгаа нь энэ ерөөсөө л шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй ч оршин буйг нь нотолсоор байгаа зүйлийн нэг юм”[18] гэсэн. Тэгэхлээр нэг юм оршиж буй нь үнэн гэдгийг хэлчихэж.

Дашрамд тэмдэглэхэд судалгаанд сонгож ашигласан дээрх зүүднүүд бүгд ямар нэгэн байдлаар үхэлтэй холбогддог. Мөрч нохойг хэн нэг нь хордуулж алсан, соёлын хувьсгалын үед хэлмэгдсэн өвөө, эсвэл Саманд ламын үхлийг зөгнөсөн гэх мэт. Зөвхөн энэ зохиолд ч бус ерөөсөө үхэл бол уран зохиолын нэгэн гол сэдэв байдаг. Яагаад? Энд философийн элдэв тайлбар хийлгүй, зөвхөн Фройдын нэгэн тодорхойлолтыг авч үзье.

“….ертөнцийн бүхий л амьд амьтан (органик амьдрал)-ын хүсэл бол ерөнхийдөө амар амгалан (хөдөлгөөнгүй) буюу органик бус байдалдаа буцаж орох явдал.” “Энэ утгаараа бүхий л амьдралын зорилго бол үхэл.  Өөрөөр хэлбэр, “амьтай бүхэн зөвхөн өөрийн жамаар үхэхийг хүсдэг”[19] гэжээ. Үүнийг судлаачид зоригтой томьёололд тооцогддог. Эл онолын гол ээдрээ нь үхэл, секс хоёрыг салгахуйяа бэрх хэмээн үзсэнд оршино.  Өөрөөр хэлбэл, өдөөгдсөн сэрлийг намжаана гэдэг нь таашаалын зарчим ямар нэг хэлбэрээр үйлчилж буйг илтгэдэг. Бэлгийн үйл ажиллагааны зорилго бол үүссэн сэрлийг бууруулах хүсэл юм.  З.Фройдын гаргалгааны зоримог тал нь үхлийн зорилго мөн үүнтэй адил гэж үзсэнд оршино. Уран зохиол дахь үхлийн агшин бэлгийн харилцааны янз бүрийн сэжим өдөөлтөөс үүтгэлтэй байх нь түгээмэл. З.Фройд “бэлгийн дур хүсэл, үхэл хоёрийг салгаж  ойлгоход хэцүү гэдгийг хэлэхээр зэхэж байтал яруу найрагчид түрүүлээд хэлчихдэг”хэмээн хошигносон нь бий.

Харин дээр иш болгосон зохиол бэлгийн харилцаанаас үүтгэлтэй “үхэл”ийг өгүүлээгүй харин ертөнцийн  хүний хүсэл шунал материаллаг эд баялаг руу шилжсэнээр хүн өөрийгөө болоод өрөөлийг хөнөөн байж санаа амарч буйг л харуулна.

Дүгнэлт

Зүүдний онолоос эхэлсэн ажил маань эцэстээ үхлийн тухай тайлбараар өндөрлөж байна. Сэтгэл шинжээч, эмч З.Фройдын судалгаа сэтгэл мэдрэлийн өвчнийг анагаахад чиглэж байсан ч гүнзгийрэх тусам өргөжин тэлсээр зүүд, далд ухамсар гэх мэт шинжлэх ухаанаар эс тайлбарлагдах түвэгтэй үзэгдлийн судалгааны хүрээ рүү татан оруулж, хам цогцоор тайлбарлах, өөр хоорондоо уялдаатай олон асуудал сэдэвийг хамрах болжээ.

Зигмунд Фройд психоанализийн удиртгал лекцийнхээ дундуур анагаах ухаанд сэтгэцийн өвчнийг судлахдаа хэрхэн ханддаг тухай: “… бид бие организмын физик химийн шинжийг нь илүү авч үзэхээс, сэтгэлийн талаас шинжсэн судалгаанд үл итгэх нь олонтаа агаад түүнийг мэргэжлийн бус, натур гүн ухааны, нууцлаг шинжтэй, зохиолчид, зөнчдөд илүү хамааралтай гэж үздэг” хэмээн өөрийн судалгааны хэцүү болоод шинэлэг талыг тодорхойлжээ.

Нэгэнт өнөөгийн тогтсон таалал бүхий шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй зүүд зөн билгийн талаасаа яригдах эл онолын асуудлыг 20-р зууны урлаг, уран зохиол, астрологи, шашин судлалын олон салбарт өргөнөөр хэлэлцэж, үр дүнг нь ашиглах болов.  Ялангуяа сүүлийн 2О-иод жил дэлхийн кино урлаг, уран зохиолын гол өгүүлэмж энэ тал руугаа явж, түүний мөрөөр психоанализын салбар бодот амьдралтай улам ойртож, арга зүйн чухал үүрэг гүйцэтгэж байгааг анзаарахгүй байхын аргагүй юм.

Сонирхолтой өгүүлэмжийг төрүүлдэг зүүдний нууцлаг, совинлог зохиолууд  сүүлийн үеийн уншигчдын ихээхэн эрэлттэй сэдэв болоод байгаа.

Зөн мэдрэмжээ хэрхэн таних, яаж илэрхийлэх тухайн урлаачийн оюуны чадамж,  ойлголтын түвшин ухамсарлахуйн цараанаас шалтгаалж сайн муу янз бүрийн л бүтээл гарсаар байна.

Энд сонгосон Шүгдэн роман бол зохиолчийн сэтгэлийн гүнд боловсорсон, ялангуяа, зөн мэдрэмжийн өгүүлэмж, буддын сургаалыг нэлээд гүн судалсан, дотогшоо хандсан ажиглалт, түүнийгээ танин мэдсэний үндсэн дээр бичигдсэн шинжтэй. Энэ бүтээлийг сэтгэл судлалын болоод  философийн үүднээс ч тайлбарлаж болох, оюуны болоод итгэл үнэмшилийн мөн чанарыг эрэлхийлдэг, бодож уншдаг мэдрэмжтэй уншигчдын тухайд бол гүн ухааны сэтгэлгээнд нөлөөлөхүйц бүтээл гэж хэлмээр байна.

Хүн төрөлхтөн материаллаг зүйл, эд баялгийг шүтсэн эрин зуунуудыг үдэж, бодол сэтгэл, сэтгэцийн гүн нууц руу хөтөлсөн оюунлиг эрин рүү шилжиж буйн шинж гэж болно. Ийн шинэ эрины сэтгэл оюуны эрэлхийлэл, өнөөгийн уншигчдын  хүсэн хүлээдэг сэдвийг хөндөж сэтгэлийн гүн рүү чиглэсэн эл бүтээл нь өнөөдрийн Монголын уран зохиолын туурвил зүй дэх ололт, шинэ үзэгдэл гэж хэлэх байна.

МУИС, МХСС                2013 оны 4-р сарын 4.                  Улаанбаатар

Ашигласан материал:
[1] Ryuho Okawa, Ten Princeples of Unversal Wisdom, 2005, х-60

[2] http://www.freudfile.org/psychoanalysis/dream_interpretation_and.html

[3] http://www.freudfile.org/psychoanalysis/dream_interpretation_and.html

[4]http://royallib.ru/read/freyd_zigmund/vvedenie_v_psihoanaliz_lektsii_1_15_chast_1_2.html#0

[5]http://www.psychology.mn/

[6] Владимир Логинов: Кармический сонник, сны которые менеят жизнь, Санкт Петербург, 2001, х-8,

[7] http://oyc.yale.edu/transcript/462/engl-300

[8]http://oyc.yale.edu/transcript/462/engl-300

[9] http://oyc.yale.edu/transcript/462/engl-300

[10] http://oyc.yale.edu/transcript/462/engl-300

[11] Г.Аюурзана, Шүгдэн, 2012, х-13

[12] Г.Аюурзана, Шүгдэн, 2012, х-73

[13] Д.Галбаатар, Уранзохиол: онол түүх шүүмж, 2012, УБ, х-120

[14] Г.Аюурзана, Шүгдэн, 2012, х-132

[15] Ц.Нацагдорж, Ш.Агваандондов: элдэв ёр зөнг шинжин тайлах судар,1996, х-44

[16] Г.Аюурзана, Шүгдэн, 2012, х-260

[17]http://royallib.ru/read/freyd_zigmund/vvedenie_v_psihoanaliz_lektsii_1_15_chast_1_2.html#0, [28

[18]  http://royallib.ru/read/freyd_zigmund/ психоанализ (Лекции 1-15, часть 1, 2)

[19] http://oyc.yale.edu/transcript/462/engl-300

 

Pasted from <https://otgoojargal.wordpress.com/?p=117&preview=true&preview_id=117&preview_nonce=&gt;

 

Leave a comment

Is There ANY Interesting Thing Except Mining in Mongolia?

Ногоон цөм

Global political and business leaders only see Mongolia as a source of money. Over the past 5-6 years, the map of Mongolia has become a paper where they plot their business plans. They talk openly about their dreams of accessing these natural resources as a way to become enormously rich. However, there are sour anecdotes because the outside world only understands our country as a source of their profit. Some have even began joking by referring Mongolia’s name as “Mine-Goal” as a reference to their true objective.Recently, a participant of the project of a partner organization called Nomad Green (http://nomadgreen.org) commented during a citizen media training, “…when I search for information about Mongolia on the internet there is only information about mining.”  There are many companies from countries such as Canada, China, Russia, and Australia that are working with the Mongolian government to operate in the natural resources…

View original post 674 more words

Leave a comment

Дачин Тамсагаас 1,4 тэрбумын нөхөн төлбөр гаргуулсан нь ИНБ-ын хамтын зүтгэлийн үр дүн

Ногоон цөм

http://www.vip76.mn сайт 2013 оны 8-сард “Ногоон цөм” ТББ-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонсүрэнтэй хүний эрх ба уул уурхай сэдвээр ярилцсаныг.эндээс бүрэн эхээр нь унших боломжтой.

SANYO DIGITAL CAMERA Ногоон цөм тбб-н Матад дахь төлөөлөгч Д.Эрдэнэхүү

Бид дээрх ярилцлагаас товчлон хүргэж байна…

Бид… /2001 оны / Зуны гурван сарын турш хийсэн ажлынхаа үр дүнг нь интернетээр мэдээлсэн. Зөвхөн Матадын тухай, Петрочайна компанийн байгаль орчинд үзүүлж буй хохирлын талаар мэдээлдэг тусгай вэб сайт нээсэн. Нөгөө нууцлаад байгаа гэрээнийх нь зөвшөөрч болох хэсгийг нь веб сайтдаа тавьсан. Бизнесийн нууц гээд зарим хэсгийг нь үзүүлдэггүй юм байна лээ, тиймээс боломжийн хэрээр нь л ил болгохыг хичээсэн. Ийнхүү  Матадын иргэдийн оролцоотой, мониторинг судалгааны мэдээллийн сайттай болсон нь гадаад дотоодын уншигчдын анхаарлыг маш ихээр татсан байдаг.

Хүмүүс мэдээллийг нэг дороос олоод уншчихдаг болсон нь зөвхөн байгаль орчны ИНБ-уудад төдийгүй судлаачид, оюутнуудын үнэхээр хэрэгтэй мэдээлэл байсан нь тэндээс мэдээлэл авч буй хүний тооноос харагддаг. Гадаадын судлаач, сэтгүүлчид ч хэд хэдэн удаа…

View original post 1,055 more words

1 Comment

Буд гариг ухрах хөдөлгөөн үргэлжилж буй энэ өдрүүдэд …

Ойрын хэдэн өдрүүдэд та юунд ч юм сэтгэл зовиуртай,  ирээдүй тань бүрхэг, амьдрал  уйтгартай, утга зорилго үгүй болсон мэт, хэн хэнээс зөвөлгөө авмаар, үзмэрч зурхайч дээр очмоор ч юм шиг санагдаж байна уу? Хэрэв энэ мэт сэтгэл тайван бус байгаа бол энэ нь эрхэсийн хөдөлгөөнтэй холбоотой байж магадгүй. Яг одоо Буд гаригийн ухрах хөдөлгөөн эхлээд 10 хонож байна. Буд гариг жилд 3-4 удаа ухрах хөдөлгөөн хийдэг, нэг удаагийн ухралт 3 долоо хоног орчим үргэлжилдэг. Энэ удаагийнх 10 сарын 04-нөөс 24 -ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ нь хүмүүсийн амьдралд хэрхэн тусдаг вэ гэж үү?

Юун түрүү, хуучин хэрэг сөхөгдөнө, буруу явдал, булхайтай бүхэн илрэх тавилантай, түүнчлэн ухрах хөдөлгөөн дандаа муу муухай юм болно гэсэн үг биш. Урьд өмнө эхлээд орхисон ажил урагшилж, ужигарч сунжирсан төсөл төлөвлөгөөг дахин сэргээх эргэн харах боломж олддог. Үүнийг  олон жил астрологи сонирхож, орчуулж байсны хувиар хэн нэгэнд хэрэг болж магад хэмээн нийтэлж буй болохоос,  би бол зурхайч үзмэрч биш шүү гэдгийг хэлье. Тэгээд ч хүн болгонд сонирхдог сэдэв, гүнзгийрүүлж судалдаг зүйл байдаг, түүний нэг нь  одон гариг, эрхэсийн хөдөлгөөн, тэдгээрийн хүмүүний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай асуудал юм. Энэ удаагийн Буд гаригийн ухрах хөдөлгөөний талаарх мэдээллийг Mercury retrograde  гэж бичээд интернетээс хайгаад үзвэл хангалттай мэдээлэл олдоно.

2014-mercury-retrograde-guideЭнэ 2014 оны 10 сарын 04 нд эхэлсэн Буд гаригийн ухрах хөдөлгөөн 24-ныг хүртэл үргэлжилнэ.  Зураг дээр үзүүлсэн улаан, шар, ногоон өнгөөр Буд гаригийн ухрах хөдөлгөөний мөчлийг тодруулж өгсөн байна. Улаан нь ухрах хөдөлгөөн үргэлжилж буй өдрүүд, ногоон нь өмнөх үе, шар нь дараах үе гэх мэт ангилжээ. Судлаачдын бичснээр, ухрах хөдөлгөөний өмнөх 1-2 долоо хоног, дууссаны дараахь 2-3 долоо хоногт эрхэсийн нөлөө хэвээр хадгалагддаг гэж үздэг.

Гариг эрхэсийн ухрах хөдөлгөөний тухай үүнийг бичигч би бээр өмнө 2012 онд тусгайд нь бяцхан ном хэвлүүлж байсан бөгөөд тэнд 2010-2020 он хүртэлх хөдөлгөөнийг харуулсан байгаа. Тэр номноос хэсэглэн авсан мэдээллийг энд дахин оруулая.

——————————————-

Нар, сар хоёроос бусад гаригууд тодорхой хугацаанд ухрах хөдөлгөөнд ордог. Үнэндээ бол яг ухарч байгаа хэрэг биш, нар болоод сартай харьцуулахад тухай гаригийн хөдөлгөөн удааширч, заримдаа нэг байрандаа удаан зогсож байгаа мэт ажиглагддаг. Үүнийг одон орон судлаачид ухрах хөдөлгөөнд орлоо гэж тодорхойлдог бөгөөд энэ үед гариг бүрийн үзүүлэх үйлчлэл, нөлөө нь өөрчлөгдөж, манай дэлхийд тодорхой хэмжээний дарамт, стресс мэдрэгддэг. Гадаад талаас нь ажиглахад ихэвчлэн хүмүүсийн харилцаанд өөрчлөлт зөрчил, тэмцэл идэвхжинэ.

Ерөөсөө аливаа гаригийн ухрах хөдөлгөөн зэрэгцээ замаар адил хурдтай явж байгаа хоёр галт тэрэгтэй төстэй юм. Нэг нь хурдаа авахад нөгөө нь ард үлддэгтэй адил.

Өөрөөр хэлбэл ухрах хөдөлгөөн гэдэг бол явж өнгөрсөн замаа, гаргасан шийдвэрээ эргэн харах, алдаагаа ухаарах боломж олгох үйл явц гэж үзэж болно. Аливаа нэгэн хүч түрэмгийлсэн үйлдэл, яаруу шийдвэрийн үр дүнд сүйрэл дампуурал авчирдаг болох нь энэ үед тодорхой харагдана. Мөн зарим нэг дутуу дулимаг төлөвлөгөөг эргэн харах хэрэгтэй болно. Эс тэгвээс хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур үлдэх, төлөвлөсөн ажил гэнэт тасалдах магадлалтай.

Цолмон, Буд, Ангараг гаригийн ухрах хөдөлгөөн нь ихэнхдээ хувь хүний амьдралд, хийсэн үйлдлийнх нь үр дүнд нөлөөлж, өмнөх алдааг засаж залруулах сэдэл санааг төрүүлнэ. Санчир, Бархасвадь гаригийн ухрах хөдөлгөөний үед байгууллагын үйл ажиллагаа, ажил хэргийн асуудал сөхөгдөж, засаж залруулах зүйл багагүй байгааг сануулна. Мөн байгал цаг уурын янз бүрийн гэнэтийн сонин үзэгдэлүүд энэ үед олонтаа тохионо.

Харин Нептун буюу Далай ван, Плутон буюу Дэлхий ван, Уран гаригийн ухрах хөдөлгөөний үед ихэвчлэн нийгмийн болон эдийн засгийн байдалд өөрчлөлт гарах шалтгаан буй болсныг илэрхийлдэг.

Таны төрсөн ордод дээрх гариг эрхэсийн ухрах хөдөлгөөн тохиох нь заавал тухайн хувь хүний амьдралд бэрхшээл саад тохионо гэсэн үг биш юм. Заримдаа жирийн урагшлах хөдөлгөөний үеэс ч илүү таатай нөлөөлөх нь бий. Гэхдээ ямар ордны аль гэрт, ямар гариг эрхэсийн нөлөөнд байгаагаас шалтгаалан үзүүлэх нөлөө нь янз бүр байдаг.

Эрхэсийн ухрах хөдөлгөөний талаарх олон янзын тайлбар байдаг. Үл мэдэгдэх цагаас эхлэн олон зууны туршид одон зурхай судлаач, астрологичид эрхэсийн ухрах хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж,түүнийг хүний амьдралд эргэлт гарахад нөлөөлсөн чухал үйл явдалтай холбон тайлбарласаар ирсэн юм.

i_survived_mercury_retrograde_tshirt-p235811226785408011qnzc_400-350x350

би Mercury Retrograde-г тэсээд гарчихлаа

Буд гаригийн ухрах хөдөлгөөн: Буд гаригийн ухрах хөдөлгөөний үед хүмүүсийн харилцаанд үл ойлголцол үүсэх, дотно харилцаанд ан цав гарах, гэрээ хэлцээр тасалдах, арилжаа наймааны ажил хойшлогдох, телефон утас, компьютер зэрэг цахилгаан хэрэгсэл гэнэт гацах, гэмтэл илрэх гэх мэт бэрхшээл ердийнхөөс илүү их ажиглагдана. Энэ үед чухал шийдвэр гаргах нь ухаалаг бус алхам бөгөөд ийм үед гаргасан шийдвэр алдаатай, бодлогогүй хийгдсэн болох нь удахгүй мэдэгдэнэ.

Буд гариг бол эрүүл оюун, саруул ухаан, цэгцтэй тодорхой санаа бодлыг илэрхийлдэг гариг тул түүний ухрах хөдөлгөөний үед бодлогогүй алхам, ухаараагүй хэлсэн үг болон үйлдлээс үүдэн алдаа завхрал, булхай будлианууд илэрч гарах нь элбэг бий.

Мөн энэ үед хүний дотоод ертөнцөд гүнзгий өөрчлөлт гарч, шинжлэх ухааны болон мэдээлэл технологийн салбарт авьяас чадвараа нээх, ихийг уншиж, судлах илүү шургуу хөдөлмөрлөх эрмэлзэл хүсэл урам зоригийг төрүүлдэг.

Харин Буд гаригийн ухрах хөдөлгөөнийг дуустал шинээр ажил эхлэх, шинээр үнэт эд зүйлс, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, шинэ хайр дурлалын харилцаа үүсгэх, алсын аянд анхлан гарах, гоо сайхны мэс засал хийлгэх зэрэгт таатай бус гэж астрологичид зөвлөдөг. Энэ үед эхэлсэн ажил ямар нэгэн байдлаар саатаж удаашрах, шинэ харилцаа холбоо явцгүй болох нь удахгүй мэдэгдэх болно. Үүний оронд өмнө эхлээд дуусгалгүй орхисон ажлаа гүйцээх, гэр орноо засаж сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зэрэгт ухрах хөдөлгөөний үеийг ашиглавал зохистой.

Буд гаригийн ухрах хөдөлгөөний үед үүссэн харилцааны бэрхшээлүүд давших хөдөлгөөн эхэлмэгц аяндаа хэвийн болж, хүндрэлтэй байсан асуудал маш энгийн хялбар байсан мэт санагдана.

Ер нь Буд гаригийн ухрах хөдөлгөөний үед стандарт бус сэтгэлгээ шаардагдах бөгөөд хүн юун түрүү дотоод сэтгэл рүүгээ хандсан бясалгал эргэцүүлэл хийхэд цаг гаргах хэрэгтэй болдог. Аливаа харилцаанд ер бусын шийдлээр хандах хэрэгтэй болдог тул энэ нь зарим хүмүүст хүндрэл бэрхшээл үүсгэдэг. Асуудлыг шийдэх гарцыг хайхдаа түгээмэл бус арга зарчмыг эрэлхийлдэг нь ухрах хөдөлгөөний үеийн онцгой тал нь юм.

2014 онд Буд гариг 3 удаа ухрах хөдөлгөөн хийнэ. Эхний нь 2014 оны 2-р сарын 06-ноос 2-р сарын 18-ныг хүртэл, дараагийнх нь: 6-р сарын 07-ноос 7-р сарын 1-нийг хүртэл, сүүлчийнх нь: 10-р сарын 4-наас 10 сарын 25-ны хооронд тус тус тохионо.

2000 оноос хойш ухрах хөдөлгөөн хэдийд тохиож байсан хийгээд, яг тэр ухралтын үед нийгэмд ямар ямар томоохон үйл явдлууд тохиож байсан талаар хийсэн ажиглалтаа удахгүй нийтлэх болно. Астрологичдын бичсэн гариг эрхэсийн хөдөлгөөний талаарх таамаг, манай нийгэмд болж буй үйл явдалтай хэрхэн нийцэж байгааг харьцуулж үзсэн судалгаа хүмүүст сонирхолтой байх болов уу.

Хэрэв энэ мэдээллийг гүнзгий сонирхвол, өмнө хэвлэсэн зурхай номноос 2020 он хүртэл календарийг ашиглаж болно гэдгийг дуулгая.

Буд гаригийн ухрах хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг:

Mercury Retrograde Meaning For All Signs

http://www.findyourfate.com/astrology/year2014/2014-mercury-retrograde.html

Leave a comment

Улиастай балгаст зочилсон тэмдэглэл

Нүүрном-/Фэйсбүүк/-оор уулзалдаж мэдээллээ хуваалцдаг “Талын түрлэг” бүлгэмийн сэтгүүлчид өнгөрсөн 10-р сарын сүүлчээр эх нутгийнхаа байгаль экологийн онцлог, үүх түүх, үзэсгэлэнт газруудаар зочлох танин мэдэхүйн ЭКО тойрон аялал зохион байгуулсан юм. Бидний аялалын эцсийн буудал нь өвөр Монголын зүүн үзэмчин хошууны Улиастай балгас байлаа.

Мандах наран зүгт нутаг минь байдгийм аа….]

Лхачинвандад ууланд

Лхачинвандад ууланд бугын сүрэг

Алтан-Овоо, Ганга нуур, Зэгст нуур, Шилийн Богдоор дайрч Эрдэнэцагаан суманд шөнө дөлөөр ирээд, өглөө нь Лхачинвандад ууланд очиж бугын сүрэг харав. Энэ л уулнаас жаахан урагш өнгийвөл өвөрлөгч хошууны ахан дүүсийн маань нутаг залгана. Сумын төвөөс урагш 70 гаруй кмт, шовх шовх хадтай, дөрөө шүргэм өндөр өвс, гуу жалгаараа бургас хайлаас ургасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газрыг Араат гэх ба энэ уулсаас урагш Өвөр Монголын зүүн үзэмчин хошууны нутаг эхэлнэ.

Лхачинвандад, Араатын уулнаас өмнө зүгт цэлийх уудам тал нутгийг өдгөөгөөс 70-аадхан жилийн өмнө Монгол түмэн дангаараа эзэгнэж, ард түмэн нь адуу малаа хариулан хөндлөн гулд давхилдаг байж. Харин одоо бол та бидний ахан дүүс, газар нутаг усныхаа хамтаар бусдын мэдэлд хамаарна.

Араатын уулсын эргэн тойронд зунжаад, намартаа буцах гэтэл хилийн зурвас татчихсан, өвөлжөө хаваржаа нь өөр улсын харьяат болчихсон, ах дүүс амраг садантайгаа ч уулзах эрхгүй, тэртээд цэнхэртэх нутгаа харахаар өөрийн эрхгүй нулимс урсдагсан хэмээн хүүрнэх, хүүхэд ахуйдаа олонтаа сонссон хөгшид өвгөдийн хууч яриа чихнээ дахин сонсдох шиг болов.

DSC_1321 Өвөр Монголын Улиастай балгас (сууринг ингэж нэрлэнэ) ирэхэд гадаа цас бударч байлаа. Зүүн Үзэмчин хошууны Улиастай балгасын дэд дарга Навчмаа, хилийн боомтын дарга Насанмөнх нар биднийг ах дүүсийн ёсоор хүлээн авч “хуртай хүн хур борооноор, та бүхэн манай нутагт анхны цасыг авчирлаа” гэв. Билэгтэй үг хэлэхэд сэтгэл сайхан болдог. Навчмаа дарга “Улиастай балгас 70.000 гаруй оршин суугчтай, 70 хувь нь монгол ястнууд байдаг” гэлээ. Харин дэлгүүр хоршоо, зочид буудлаар үйлчлүүлэхэд монголоор ойлгохгүйд урам хугарав.

Өглөө эрт хотын төв талбайн нэгээхэн хэсэгт хүнс бараа дэлгэхийг хараад сонирхон очиж үнэ асуувал хэл нэвтрэлцсэнгүй. Арван хүнээс долоо нь биш гэхэд ядаж гурав нь монголоор ярьж байвал энэ хотын далан хувь нь монгол гэдэгт итгэе гэж бодлоо. Аз болж, энгэртээ Чингис хааны тэмдэг зүүсэн өвгөн дөхөж ирээд бидэнд хэлмэрчлэхэд түүний цэвэр аялгад гайхав. “Монголоор ярих хүн олдохгүй юм байх гэж айлаа” гэвэл, тэрбээр “энэ зээлийн газар, худалдааны наймааны хүмүүс бол бүгд хятадууд байдаг аа, харин хөдөөнөө бол хятадаар ганц ч үг мэдэхгүй монгол хүн ч байдаг шүү” гэлээ. Насаараа монгол бичгийн багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн гэнэ. Монголд очиж үзэхийг, тэр тусмаа тува, буриад зэрэг баруун хойд зүгт амьдардаг монгол угсаатнуудаар явж аялахыг хүсдэг ч виза авах нэлээд түвэгтэй байдаг гэв.

DSC_1383Улиастай балгаст хоёрхон монгол сургууль байдаг аж. Бидний зочилсон бага сургуульд бяцхан хүүхдүүд монголоороо ярьж, дуулж, шүлэг унших нь өхөөрдөм хөөрхөн. Энд эх хэлээ, монгол бичгээ, нүүдэлчин соёлоо мөхөөчхөлгүй үр хойчдоо уламжлах гэсэн чин эрмэлзэл нь алхам тутамд харагдана. Хоёр давхарын үүдний танхимын голд тулганд асаж буй галыг дүрсэлж эргэн тойронд нь хүүхдүүдийн урласан бэлэг дурсгалын зүйлс дэлгэжээ. Хана туурганд хуяг дуулгатай эртний монгол баатруудын зураг, эрдэмтэн мэргэдийн сургааль үгсээр дүүрэн.

Бага сургуулийн хичээл завсарлаж таарсан тул сурагчид хаа сайгүй бужигнана. Компьютерийн тэнхимд суугаа 4-5 ангийн бололтой хүүхдүүдээс интернэтэд ордог уу, мэйл бичдэг үү гэж асуувал “тийм” гэсэн ч итгэлтэй биш дуулдав.

DSC_1398Хүүхдүүдээс монгол хэл бичгээ хэрхэн сурч байна гэвэл ихэнх нь чөлөөтэй уншдагаа харуулж зарим “би монгол хүн”шүлгийг омогшингуй дуудаж байна. Ерөөсөө энэ монгол сургуулийн гол бахархал нь эх хэлээ ариун хадгалах эрмэлзэл. Биднийг дагуулж явсан хичээлийн эрхлэгч, нэгэн сурагчийг дуудаж, дүрэмт хувцасны нь ар талд “мөнхэ соёл” гэж кирилээр бичсэнийг харуулаад, “бид буруу бичсэн ба?” гэж гэмшсэн аялга нь инээдтэй санагдсан ч голомтоо сахисан монгол ахан дүүсээсээ  хоцорчихгүйг хичээсэн сэтгэл нь сайхан. Юухан дээр ч тэд монголтойгоо зүрх сэтгэл нэгтэйгээ, ямар ч бичиг тэмдэгтэй байсан эх хэлээ эрхэмлэдэг гэсэн санаа нь цаанаа элгэмсүү.

DSC_1413 Ерөөсөө тэдний дунд байхад “Монголчууд бид энэ хятадуудаас тэс ондоо” гэсэн санааг алсуур илэрхийлнэ. Биднийг дайлж цайлж буудалд байрлуулж тусалсан Насанмөнх дарга угаасаа олон таван үггүй нэгэн бололтой. Өглөөн цайн дээр монголчууд хэрхэн шар тайлдаг тухай бидний дэмий чалчихыг сонсон Насанмөнх дарга инээмсэглэж сууснаа: “монгол хүний идэж уудаг нь өөр юм чинь…, шавьж хорхой юу тааралдсанаа иддэг хятад хүнд таарсан хоол манай монголчуудын шарыг тайлна гэж юу байхав” гэнэ. Ер нь бол энэ ярианы сэдэв нь бус, илэрхийлсэн өнгө нь гүнзгий байх шиг. Үүх түүхтэй холбоотой юм ярихад тэрээр илэрхий сонирхолтой оролцох шинжтэй.

Улиастай хотын угсаатны түүхий музейд анхаарал татсан олон сонин үзмэрүүд байна. Тэнд үзэмчин ястнуудыг Алтайн чанадаас нүүдэллэж овог аймгийнхнаас гарал үүсэлтэй гэж тайлбарлав.

DSC_1311 Ер нь бол Зүчийн албатууд байж, хожим нааш нүүсээр өнөөгийн энэ Шилийн гол, Улиастай хавиар зарим нь үлдээд, нүүдлийн түрүүч нь бүүр цааш Солонгос хавь руу очсон байж магадгүй л юм байна.

Төрсөн нутгийнхаа босгыг дөнгөж алхаад, хилийн цаахна хуваагдан үлдсэн элэг нэгт ахан дүүсээ өнөөг хүртэл судалж сонирхоогүй явсандаа харамсах бас өрөвдөх сэтгэл төрлөө.

Leave a comment

Шинийн 15 -ны зүүд нууцыг нээх зөнтэй

16 moon 12 сарын 16 -ны 21: 41 минутаас – 17 -ны 22:30 минут хүртэл Шинийн 15-ны өдөр. 

 Сарны II мөчлөг буюу тэргэл саран гарах өдөр. Шинийн 15 – ны энэ өдөр анхаарал болгоомжтой байж, аль болох сайн унтаж амар. 

Тэргэл сартай энэ өдөр хүний доторх (дотоод могой) эрчим идэвжиж, хүсэл шуналд автахдаа амархан болдог.  Аль болох өөрийнхөө цэвэр байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс астрал бие гэмтэнэ.

Энэ бол хууран мэхлэлт, нүгэл хилэнц, хүсэл шунал ихсэх өдөр. Хэрэлдэж болохгүй, бэлэг авах таагүй.  Чөтгөрийн сүнснүүд, астрал биетийн тулаан хүчтэй болох өдөр гэх ба зарим сударт энэ өдөр хүмүүс урвалтыг зөвшөөрөх, хуурах, залхуу назгай болох буюу ертөнцийн шуналд автахдаа амархан гэсэн байдаг.

Дурлалын харилцаанд хоромхон зуурын  цэнгэл, машид их таашаал эдлүүлэх боловч удалгүй  цөхрөл гомдлыг гашуунаар мэдэрнэ.

Эрч хүч өчигдрийнхөөс багагүй түвшинд байх ч түүнийг бүтээлчээр ашиглахад амаргүй, дэмий зүйлд үргүй зарцуулах нь элбэг.

Бүх зүйлд болгоомжтой, өөртөө анхаарал хяналттай бай. Дотоод амгалангаа тайвнаар ажиглаж мэдэр. Мөн эргэн тойрноо анзаарч хар. Энэ өдөр хэрүүл маргаан цөөнгүй гарах магадлалтай, шударга ёсыг баримталж түүний талд зогсох нь зохистой хэрэгтэй.

Шинийн 15 ны өдөр аргын тооллын 15, 16-ны алинд нь эхэлж байгаагаас шалтгаалж тухайн өдрийн шинж өөр өөр байдаг. Хэрэв 15 нд тэргэл сар гарч таарсан бол энэ өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш хүмүүсийн сэтгэлд бухимдал, айдас түгшүүр ихтэй байна. Харин 16-ны өдөр бо эсрэгээрээ,  бүх зүйл амар тайван , сэтгэл санаа тогтуун, эв зүй, эерүү байдал ноёрхоно.

Энэ өдөр төрсөн хүн  доод ба дээд ертөнцийг холбогч “гүүр” болох оюуны хүчийг өвлөх магадлалтай.   Тэр бол зовлон гунигийн эсрэг тэмцэгч болно. Харин дорд төрлийг авсан бол солио, гажигтай нэгэн болох. 

Энэ үеийг зүүд зөнтэй, нууцыг нээнэ. Далд ухамсарын зөн мэдрэмж, хүслийг ажигла, харин түүнийг хүлцэн дагах, эсвэл дарж хорих аль нь хэрэггүй. 

Хэрүүл хийх -муугийн шинж

Нохой (тань руу хуцаж байлаа ч )- сайны шинж

Энгийн борог, халуун чанарын хоол, шүүс  хэрэглэвэл сайн.

Энергийн төв   – нойр булчирхай, өрц

http://horoscopes.rambler.ru/index.html?sign=virgo&type=moon

Leave a comment

Сарны зурхай: Шинийн 8-ны зүүд

Өнөөдөр Өвлийн дунд сарын шинийн  7-8 нд шилжих өдөр.

 12 сарын 8 -ны 08:03 минутаас – 12 сарын 9 -ний 08:26  ны хүртэл  Шинийн 7–ны өдөр үргэлжлэх юм байна.

12.9-ний 08:26 мннутаас – 12.10 -ны 08:47 минут хүртэл Шинийн 8.

Сарны мөчлөгийг 4 үед хуваах ба Шинийн 8 нь бол тэргэл саран гарахын өмнөх 2-р үе юм.

Энэ өдөр хүн  эрчим хүчээ дотоод руу чиглүүлэхэд сайн. Гадаад талд идэвхгүй байдал давамгайлна.  Галд ойр байх эрмэлзэл ихэсдэг. Нарны зүгт ширтэх, эсвэл лаа асаах, түүдэг галын дэргэд байхыг хүсвэл түүнийгээ хий.

Энэ өдөр бусдын тусын тулд өөрийгөө зориулах сайн.  Шинийн 8 бол бүтээлч, идэвхтэй аливаа үйлсэд сайн. Харин залхуу удаан хүмүүст таагүй.

Шинийн 8-нд зүүдэлсэн зүүд ихэнхдээ амьдралын утга учрыг өгүүлэх тул түүнд итгэж болно. Зүүрдэндээ та амьдралын зорилго, түүнд хүрэхийн тул юу хийх ёстойг сануулсан анхааруулга зөвлөмж авах болно.

Энэ өдөр өнгөрсөнд үйлдсэн гэм нүглээ наманлах, галын дөлд ариусгах, эрч хүчийг сэргээх эрхтэн системийг залуужуулах, зөвөлгөө авах, итгэл үнэмшлээ бататгаж шинэчлэх өдөр. өөрийн гэмийг наманчилж бусдын гэмийн төлөө өршөөл гуйх, аялалд гарах, томилолтоор явахад сайн.

Ходоод хоол боловсруулах эрхтний цэвэрлэж,хөнгөн хоол идэх буюу мацаг барих, орон байраа цэгцлэх, сүм хийдийн газраар орохыг зөвлөж байна.

Энэ өдөр энергийн төв  – ходоод, 12 нугалаа гэдэс

Leave a comment

2013 он -Дорнын зурхайн таван мах бодын онолоор

Дорнын зурхай таван мах бодын онолоор, ирж буй жилийн амжилт, азын тэнгэрийг тодорхойлдог энэ зурлагыг интернетийн хэд хэдэн сайтаас авч жил бор орчуулдаг бөгөөд, нэгэн сонины газартай гэрээгээр хамтарч ажилладаг болохоор хувийн блог дээр шууд нийтлэх нь ёс зүйн хувьд таарахгүй байсан билээ. Харин одоо нэгэнт он дуусах дөхөж байгаа, хэвлэгдсэн сонин борлуулалтад нөлөөгүй болсон тул хэтэрхий оройтсон боловч зурхай сонирхдог, судалдаг хүмүүстээ зориулж толилуулахаар шийдлээ.

E-Snake2013 оны Усан могой жил 2-р сарын 4 нд эхэлжээ. (Хятадын зурхайгаар 2-р сарын 4  шинийн нэгэн)
Ирж буй онд бид ямар байх вэ гэдгийг мэдэхийг  яардагийн учир нь хүн бүрийн амьдралд өрнөх үйл явдал өмнөх жилийнхээс илүү сайн сайхан, ажил үйл бүтэмжтэй, аз жаргалтай байгаасай гэж хүсдэгээс үүдэлтэй.
Хятад /дорно дахины /зурхайг ойлгох, ашиглахдаа гол анхаарах зүйл бол таван мах бодын онолыг юун түрүүн мэдэж авах хэрэгтэй юм. Зурхай 5 мах бод- төмөр, ус, мод, гал, шороо гэсэн элементүүдийн зохицол 2013 он буюу Усан Могой жилд хэрхэн яаж тохиож буйг тайлбарлаж, энэ нь тухайн хүний амьдралд ямар учрал тохиол авчрахыг урьдчилан хэлж өгдөг.
E-Sky10Дорнын зурхайгаар 2013 он – Усан могой жил гарч байна. Ус бол таван мах бодын системд хар өнгөтэй гэж үздэг. Монголчууд ч мөн УС-ыг ХАР гэдэг. Тэгэхлээр энэ 2013 он бол Усан махбодтой, хар өнгөнд хамаарах тул ХАР МОГОЙ юм байна. Таван мах бодын онолоор 12 жилийн амьтан бүрийг таван мах бодод хувааж үздэг. Могойн махбодь ихэнх хувьд нь гал, багахан хэсэгтээ төмөр ба шороо агуулдаг аж. Иймээс могой гал махбодийн бүлэгт багтдаг байна. Харин 2013 он УСан могой тул, уг амьтаны махбодын үндсэн шинж болох Галын эсрэг байх нь ээ. Иймээс энэ од хүмүүсийн олонх нь амьдралын жаргал зовлонгийн аль аль нь ээлжлэх болно.
Усан Могой гэдгийг чухамдаа Усан доорхи Гал гэж ойлгож болох юм. Могой бол тайван, болгоомжтой, мөн аймхай бишүүрхүү амьтан бөгөөд 12 жилийн амьтад дундаас онцгой анхаарал татахааргүй амьтан гэж үздэг. Могой өөрийнх нь аюулгүй байдалд хэн нэг нь саад болоогүй буюу өлсгөлөн биш бол хүн рүү дайрч довтолдоггүй амьтан юм.
Хэрэв таны хувьд гал мах бод онцгой ээлтэй биш л бол 2013 онд аль болох ГАЛ-аас холхон байх нь зүйтэй. Энэ онд ГАЛ-аар тогловол та өөрөө шатаж мэдэхээс гадна орчин тойрондоо бодож байснаас илүү хөнөөл учруулж мэдэх юм.

A12BannerНөгөөтэйгүүр, могой бол дорнын зурхайн 12 амьтаны 6-рт бичигддэг бөгөөд 6 гэдэг тэгш тоо. Түүнчлэн дорнын зурхайн 12 амьтаныг шинж чанараар нь эр ба эм гэж хуваадаг, могой нь эм жил юм. Дээр бид товч дурьдсан, могой нь Эр, Гал махбодыг агуулахын зэрэгцээ мөн Эр Төмөр , Эр Шороон мах бодыг давхар агуулдаг гэж үздэг. Могойн гаднах төрх зөөлөн эмзэг мэт боловч дотооддоо нэлээд хатуу, бат бөх аж. Өөрөөр хэлбэл Эр Төмөр могой бол маш онцгой юм. Төмрийг төрүүлдэг мах бод нь Шороо, харин шороог төрүүлдэг нь Гал болно. Нэгэнт могойн мах бодыг бүрдүүлдэг гал ба төмөр нь харш тул энэ онд хүмүүсийн аз завшаан зуны улиралд өөрчлөгдөнө.
Могой бол хөл мөчгүй амьтан, харин сэрээ маягийн хэлбэр бүхий хэлтэй. Могой хэлээрээ үнэрлэдэг, харин хүмүүс могойн хэл хүрэлцсэн газар хэрүүл хов жив дагуулах магадлалтай гэж үздэг.

Нөгөөтэйгүүр, хэрэв Бар ба Бич жилтнүүдийн эргэн тойронд байгаа Могой хүмүүсийн хоорондын харилцаанд сэв суулгаж магадгүй тул болгоомжлох нь зүйтэй.
Өнгөрсөн 2012 он Хар луу буюу Модон хэмээн мөчлөгийн сүүлчийн жил байсан бол энэ 2013 оны Могой нь Гал мөчлөгийн ( гал могой, гал морь, гал хонь г.м). эхний жил юм. Тиймээс хэрэв тухайн хүн модон махбодтой бол тэдний хувьд азын тэнгэр тийм ч онцгой байхгүй тул хянуур байх нь зүйтэй. Харин гал мах бодод төрсөн хүмүүсийн хувьд азын од гийх болно. Модон мах бодын эрч хүч – зүүн зүгт, Гал махбодын эрч хүч -өмнө зүгт илүү байх нь ээ.

Түүнчлэн энэ жил гал, төмөр, шороон махбодтой хүмүүс 2013 онд заримдаа бусдаас илүү Могойн ач тусыг хүртэх магадлалтай. 2013 он Усан могой тул усан махбодтой хүмүүс азтай байна. Мөн Гал нь устай харш тул гал махбодтой хүмүүст бага зэргийн ашиг орох боловч хязгаарлагдмал байна. Ийнхүү энэ жил гал мах бодод суусан хүмүүсийн хувьд Усны нөлөөгөөр аз завшаан буурах хандлагатайн дээр хамаатан садан, найз нөхөд, үр удмынхантайгаа ашиг орлогоо хуваахаас үүдээд мөнгө санхүүгийн асуудалд хүндрэл үүсэх магадлалтай. Ялангуяа зуны улиралд дээрх асуудал эрчимжиж, мөнгөний хэрэгцээ ихэснэ.

Таван мах бодын шинжээр Азыг тодорхойлох нь

Хэрэв та 2013 онд Усан мах бодтой байгаад, 2012 онд та санасан бүхнээ сайн биелүүсэн бол Могой жилд таны өмнө жилд хүрсэн амжилт улам батжин үргэлжлэх болно. Түүнчлэн могой нь өөртөө шороон мах бодыг агуулдаг тул 2013 шороон суудалд суусан хүмүүст мөн зарим зүйл ач тусаа үзүүлнэ. Харин төмөр суудалд суусан хүмүүст 2013 онд төдийлөн их ашиг олж чадахгүй.
Та ямар мах бодод төрсөнөө олж мэдээд дараахи хүснэгтээс энэ 2013 онд таны азын од ямар байхыг хараарай.

5 мах бодын онолооор…
fire

2013 он аз завшаан тань ямар байх вэ?

Төмөр metal (1)-Төмөр мах бодтой буюу эсвэл төмрийн ивээл дор байдаг хүмүүст энэ жил тийм сайнгүй. Гэхдээ боломж бий. Төмөр бол Усыг төрүүлдэг махбод бөгөөд харин ус төмрийг зэврүүлдэг. Гал төмрийг хайлуулна. Иймээс галтай тэмцэхийн тулд төмөрт зориг, хүч хэрэгтэй. Товчхондоо, ус гал хоёр төмрийг доройтуулдаг. Аз болоход, ус нь галыг хөргөж, дүрэлзэх шатах эрчийг намдаана. Ерөнхийдөө, 2013 он төмөр махбодтой хүмүүс төдийлөн их аз завшаан хүлээх хэрэггүй. Гэхдээ могойн махбодод бага зэрэг төмөр агуулагддаг тул намар цагт төмөр махбодтой хүмүүс илүү идэвхтэй байх аваас эрч хүч нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, намрын саруудад тахиа жилтнүүдэд гэнэтийн таатай боломж тохиож болзошгүй.
Төмөр мах бод танд ивээлтэй бол 2013 онд Та:-Төмөр мах бод Усыг төрүүлдэг тул энэ он 2013 таны үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх, уран илтгэч чадвар, авьяас билгийг тэтгэнэ. Өөрөөр хэлбэл энэ онд төмөр мах бодтонгуудын нэр хүнд албан тушаалд сайн нөлөөтэй. Нийгмийн харилцаа өргөжих тул олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс зав чөлөөгүй ажиллана. Энэ үеийг та өөрийн юу чаддагаа харуулах таатай боломж гэж харах хэрэгтэй. Хэрэв таны хандлагыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрвөл та дэмжигчдээсээ ихээхэн алдар хүндийг олох болно. Харин хүмүүс таныг дэмжихгүй байгаа бол тэд таны тухай таагүй байдлаар ярьсаар байх болно. Тиймээс олон үйл явдал өрнөн завгүй явахдаа энэ бүхэн таны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулж буй санаж анхаарал тавиарай.
Таны төрсөн жил, сар, өдрийн зурлага төмөр махбод бүрэн давамгайлсан бол энэ жил хүмүүс таны зан чанарыг магтан сайшаах болно. Харин төмөр бага нөлөөтэй бол энэ жил та усан могой жилийн нөлөөн дор бусдаас ирэх дэмжлэг бага байх болно.
2013 оны Могой өөрөө гал агуулах бөгөөд төмөр галаас айна. Иймээс таны ажил албан тушаалд дарамт, эсвэл хууль шүүхийн асуудал, дарга, багш, удирдах албаны зүгээс элдэв шахалт ирэх болно. Хэрэв та удирдах алба хашдаг бол энэ жил танд өндөр хариуцлага бүхий олон ажлыг үүрэх болно. Энэ нь зарим талаар аятай боломжийг авчирна. Харин таны төрсөн жил сар өдрийн мах бодод гал мах бод давамгайлсан бол энэ жил өдөр тутмын ажилдаа ихэнх цагаа зориулах хэрэгтэй болно. Хэрэв та эмэгтэй хүн бол гал мах бод таныг хайртай хүн, найз залуутай тань холбож өгнө. Ялангуяа ганц бие эмэгтэй энэ хүн таатай харилцаа үүсгэх хүнтэй танилцах ба, харин гэрлэсэн бүсгүйчүүд нөхөртөө буюу эсвэл албан тушаалдаа анхаарах хэрэгтэй болох байх.

water (1)Ус – Хэрэв та усан мах бодтой бол энэ 2013 он танд таатай жил байх болно. Усан Могой жил бол гарцаагүй таныг ивээх жил мөн. Хэдийгээр Могой өөртөө гал махбодыг агуулдаг, энэ нь устай харш боловч, таны санааг зовоох шалтгаан болохгүй. Та энэ жил өөдрөг бодолтой байвал зарим нэг бэрхшээлийг амархан даван туулах болно. Та илүү ихийг хүсэж байгаа тул энэ бүхэн заримдаа хангалтгүй санагдаж магадгүй. Гэвч оны эцэст аз завшаан улам ихээр хүсэж, мөн хүлээж болно. Хоол хүнс элбэг хангалуун болж та цэнгэн баярлах боловч зөвхөн идэх нь хангалттай биш байж мэднэ.
Усан мах бодтой буюу ус ивээлтэй бол 2013 онд: Таны хамаатан садан, ураг төрлийн болон найз нөхдийн холбоо харилцаа илүү идэвхжинэ. Та тэдэнтэй ихэнх цага өнгөрүүлнэ. Усан мах бод танд ивээлтэй бол энэ жил найз нөхөд, хамаатан садан таны хүссэн цагт сайн зөвөлгөө өгөх ба энэ нь чухал дэмжлэг болно. Хэрэв та хувийн компани удирддаг бол энэ жил найз нөхөд, бизнесийн хамтрагч таны ажлыг дэмжиж өсөж дэвжихэд ихээхэн хувь нэмэр оруулна. Харин ус таны зурхайд төдийлөн ивээлтэй бус бол энэ жил таны найз нөхөд хамаатантай холбоотой асуудал танд түвэг учруулах бололтой. Энэ нь ихэнхдээ мөнгөтэй холбоотой байх ба та тэдэнд зориулж багагүй мөнгө үрэх шаардлагатай болж мэднэ.
Могойн мах бодод гал давамгайлдаг, харин ус галыг унтрааж чаддаг. Гал мах бод нь ерөнхийдөө эд хөрөнгө, мөнгөтэй холбогддог. Иймээс 2013 он таны хувьд мөнгө санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд онцгой болгоомжтой байх хэрэгтэй. 2013 оны усан мах бод, Могойн өөрийн гал мах бод хоёр өөр хоорондоо харш юм. Иймээс усан мах бодтой хүмүүсийн хувьд энэ жил мөнгө, ашиг орлого тогтвортой бус байх нь ээ. Энэ нь тухайн хүний санхүүгийн байдлаас шалтгаалан. Хэрэв мөнгө санхүүгийн бат бэх орлоготой бол энэ жил түүнийхээ хэлээд хувийг хожим үрэх хэрэгтэй болох байх. Харин мөнгөө ихэнхийг нь алдсан бол тэд 2013 оны сүүлээр байдал сайжирч алдсанаа буцаан олох магадлалтай.

modМод – Модон мах бодтой хүмүүст гайгүй сайн жил болно. Ус модыг тэтгэнэ. Мод ургаж, өсөж цэцэглэнэ. Улам бүр бат бэх болж хөгжихөд ус дэмжинэ.
Гэлээ ч мод бол Могой доторхи галыг тэтгэгч мах бод бөгөөд тэрээр шатаж гал болон хувирдаг жамтай. Мод уснаас эрч хүч авч, өөрөө гал болон хувирдаг. Иймээс энэ 2013 он бол Модон мах бодтонгуудын аз завшааны хувьд өгөө аваатай байх нь ээ.
Модон мах бодтой буюу модны ивээлд байдаг бол:
2013 он усан могой жил, Ус бол Модны ээж юм. Модон мах бодтой хүмүүс энэ жил эх эцэг, ахмад настан, асран хамгаалагч, багш, боловсрол, эрүүл мэндтэй холбоотой ажилд цаг зав, мөнгөө зориулах буюу анхаарал хандуулах хэрэгтэй болно. Таныг асарч халамжилдаг хүмүүстэй олонтаа холбогдох ба та тэднээс суралцахад цаг гаргах шаардлагатай. Тэд таныг дэмжиж, зөвлөх ба тэдний нэр хүнд танд ихээхэн хэрэгтэй төдийгүй албан тушаал ахих, хөрөнгө санхүүгээ бэхжүүлэхэд ач тустай. Харин усан мах бод танд таагүй нөлөөтэй бол хэдийгээр тэд сайн зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх боловч та тэдний саналыг хүлээн зөвшөөрч чадахгүй бололтой. Буруу шийдвэр гаргах буюу мөнгө, албан тушаал, эсвэл таатай боломжийг алдснаа тэдний буруу гэж үзнэ.
Могойн Гал мах бод бол Модны хүүхэд юм. Энд гал нь таны зан чанар, өөрийгөө илэрхийлэх байдлыг төлөөлөх бөгөөд гүйцэтглийг нь хүмүүс үнэлнэ. Таны нийгмийн амьдрал илүү идэвжинэ. Модны эрч хүч гал болон хувирна. Харин гал модыг шатаана. Ус бол Модны ээж билээ. Иймээс Та 2013 онд Уснаас эрч хүчийг авна. Харин энэ нь эргээд тэр нь гал болж хувирна гэдгийг ухаж, ойлгох хэрэгтэй. Совин мэдрэмжээ зөв таньж дагах нь чухал. Багш, халамжлан хүмүүжүүлэгч, ахмад настнаас суралцаж, тэднээс сурч мэдсэн олсон бүхнээ шинээр дахин эзэмшиж өөр хэн нэгэнд дамжуулж зааж өгөх нь чухал. Та хүмүүсээс дэмжлэг авах ба, харин тэд удалгүй таныг орхих бололтой.
Эрүүл мэндтэй холбоотой буюу эсвэл өөр ямар нэгэн таагүй үйл явдал эхлээд тохиосон бол тэр нь удалгүй аятай таатай байдлаар төгсөх болно.

fire (1)Гал -Гал махбодтой хүмүүст сайн жил болно. Гэвч Гал нь Уснаас айдаг, хэтэрхий их ус байх аваас Гал унтрах магадлалтай тул тэд болгоомжлох нь зүйтэй. Түүнээс гадна Могойн мах бод дотор агуулагдах Шороо нь Усыг зогсоож, галаас бага боловч хамгаалах боломжтой. Могой усан дотроо удаан орших 2013 он тэдэнд зарим аз завшааныг авчрах болно. Энэ үед зарим нэгэн сорилтыг давах хэрэгтэй болох ба үүний дараа азын тэнгэр улам ихээр ивээх бололтой.
Гал мах бодтой буюу гал танд ивээлтэй бол:
Ус бол галыг унтраах, бөхөөх чадвартай. 2013 оны усан мах бод галыг дарангуйлах ба энэ нь хүмүүсийн ажил албанд болон хууль хяналт, бодлогын асуудал, дарга удирдлагын зүгээс дарамт үүсэх болно. Ялангуяа төрсөн жилийн болон сар, өдрийн мах бодод гал давамгайлсан бол энэ албан тушаал, эрүүл мэндийн хувьд төдийлөн сайнгүй. Могойд агуулагдах Гал нь найз нөхөд, хамт ажиллагсад, хамаатан садантай холбогдох бөгөөд таны төрсөн жил мах бодтой буюу галтай ивээл бол 2013 онд таны эргэн тойронд найз нөхөд чинь байж аливаа бэрхшээл зовлон тохиоход тэд туслахад бэлэн байна. Харин гал танын мах бодод таагүй нөлөөлдөг бол найз нөхөд, хамаатан тань мөнгө, ажил төрөл, хуулийн асуудлаар таагүй байдалд хүрч та санаа зовох шалтгаантай байх болов уу. Могойн Гал мах бод 2013 оны Усан мах бодтой харш тул энэ жил ажил дээр аз завшаан, алдаа эндэгдэл аль аль нь хосолно. Оны эхээр ихээхэн дарамт шахалттай тулгарсан зарим нь оны дунд үеэс найз нөхөд, хамт ажиллагсдын дэмжлэгийг авах болно. Та дахин бухимдах шалтгаан гарахад тэд таны эргэн тойройнд байхгүй байна.
Дарамт шахалтыг зөөлрүүлэх ганц арга бол Модноос тусламж гуйх явдал болно. Мод Уснаас эрч хүчээ авч гал болон хувиргадаг билээ.

EarthШороо – Шороон мах бодтой бол сайн жил болно. Могой өөртөө гал, шороо аль алийг нь агуулдаг. Гал бол шороог төрүүлдэг мах бод бөгөөд шороо нь 2013 онд Могойноос дэмжлэг ихийг авна. Гэвч усны хүчтэй урсгал шороог урсгаж мэдэх тул болгоомжтой байх хэрэгтэй. Могойн ач тусыг илү ихээр хүртэе гэвэл шороо нь уснаас уснаас хамгаалах хүчийг хуримтлуулах ёстой. Төрсөн жил, сар аль аль нь шороон мах бод давамгайлсан бол энэ онд аз завшааныг илүү хүртэх магадлалтай. Улирал солигдох үест тэдэнд тааламжтай завшаан тохиох тул түүнийг зохистой ашиглахыг хичээх нь зүйтэй.
Шороон мах бодтой буюу шороо танд ивээлтэй бол: Танд 2013 он мөнгө эд баялагийн билэгдэл болох ба оны гол үйл явдал мөнгө санхүүтэй холбогдоно. Хэрэв таны төрсөн жил, сар, өдрийн мах бодод шороо давамгайлдаг бол танд энэ жил мөнгөө арвижуулах таатай боломжууд бий болно. Орлого тань нэмэгдэж, хөрөнгө оруулалт, эд баялаг өснө. Харин шороон мах бод бага нөлөөтэй бол мөнгө санхүүгийн зарим хүндрэлийг туулах болно.
Могойн гал махбод бол Шорооны эх билээ. Гал түүнийг дэмжих буюу хамгаалах болно. Тиймээс шороон мах бодын ивээлд байдаг хүмүүс энэ жил эцэг эх, халамжлан асрагч, багш, ахмад настанаас тусламж авах ба мөнгө санхүүгийн дэмжлэг ч мөн тэдний зүгээс ирнэ. Нөгөөтэйгүүр, та мөн эцэг эх, ахмад настан, хамаатандаа мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг санаарай.
Мөнгөний азтай байгаа хэдий ч, санхүүгийн төлөвлөгөөгөө хянаж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвөлж байна.
2013 оны Хар Могой жил Дорнын зурхайн 12 жилтэй хэрхэн зохицох вэ
Хятадын домгоор Могой бол Лууны жижигрүүлсэн хэлбэр гэж үздэг. Луу тэнгэрээс унахдаа ийнхүү жижигхэн амьтан болж хувирсан нь могой аж. Могой ийнхүү луу адил урт биетэй болсон боловч хүмүүс түүнийг биеийг харах гэвэл могой дургүй байдаг тул айж зугтах нь элбэг гэнэ.
Хүмүүс могой аймхай, бишүүрхүү, ганцаардмал амьтан гэж боддог. Үнэндэ Могой бол өөрийнх нь аюулгүй байдалд саад болоогүй буюу өлсгөлөн биш бол хүн рүү дайрч довтолдоггүй
Дорнын зурхайг ёсоор могой нь маргаан мэтгэлцээн, гүтгэлэг, хов жив, хэрүүл маргаан гэсэн санааг дам илэрхийлдэг бөгөөд ялангуяа Бар, Бич жилтэнтэй хамт байх үед энэ санааг илүү бодитой гэж таамагладаг байна.
Таван мах бодын онолоор бол Могой нь гал мах бодын бүлгийн амьтан ба мөн шороо, төмөр хоёрыг давхар агуулдаг гэдэг. Тахиа ба Үхэртэй хамт тохиоход Могойн төмөр мах бодын шинж хүчтэй илэрдэг байна. Харин тэр Морь, Хоньтой учирах үед түүний гал шинж нь хүчтэй болдон. 2013 он бол усан мах бодтой Хар Могой жил. Бас Усан могой ч гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Могой өөрөө гал махтой боловч, 2013 онд Усан мах бодод оршино гэсэн үг. Тэгэхлээр, могойн гал мах бод нь Усан дотор орших тул тийм ч их аз завшаан авчрахгүй, мөн төдийлөн аюултай биш гэж ойлгоно. Гэвч Гал, Ус хоёр нь 2013 онд хүмүүсийн амьдралд тохиох хийморийг тодорхойлох томоохон хүчин зүйл юм.
Дараахи урьдчилсан таамаглал бол дорнын зурхайн 12 жилийн амьтан бүрийн шинжид суурилан ирж буй 2013 он тэдэнд ямар нөлөө үзүүлэхийг харуулсан болно.
Дорнын зурхайд 12 жил тус бүрийг нэг амьтанаар төлөөлж, тухайн жилд төрсөн хүмүүний амьдралыг урдчилсан төлөв байдлыг гаргадаг.
Дорнын зурхайгаар жил бүрийн хаврын тэргүүн сар Бар сараар эхэлдэг. Энэ жил 2-р сарын 4 нд дорнын зурхайн хаврын тэргүүн Бар сар эхэлнэ.

Дорнын зурхайд үндсэн 12 жилийн шинж чанар хийгээд тэдний хоорондын таталцал, мөн харшлах шалтгааныг ододын орд, тохиолоор нь шинжиж авч үздэг. Үүний тулд 100 гаруй бүлэг оддын хөдөлгөөнийг судалж, тэдгээрийн хөдөлгөөнөөс хүмүүсийн амьдралд тохиох аз завшаан, учрал тохиолийг урьдчилан хэлдэг. Од болгон өөр өөрийн шинж чанартай ба тэдгээрийг азтай ба азгүй гэж ангилаад хүмүүсийн амьдралд нөлөөлөх гол хүчин зүйлийг авч, тэдгээрээс ирэх жилийн зурхайг төлөвлөн бичдэг болой.

Таван мах бод ба 12 жилийн харилцан холбооноос Аз завшаан хэрхэн тохиохыг тооцон гаргадаг.
2013 он бол эр усан могой жил. Дорнын зурхайн 12 жилийг тэмдэглэдэг амьтадын эр, эм гэж ангилдаг бөгөөд сондгой тоотой нь эр, тэгш тоонд тохисон нь эм жил гэж үздэг. Монголчууд 12 жилийг хулганаар эхэлдэгийг хүн бүр мэддэг. Монгол ардын аман зохиолд 12 жилийн амьтадыг бурхан хэрхэн бүтээсний өгүүлээд: “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жил, Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг эзэндээ ээлтэй үхэр хоёр жил” хэмээн шүлэглэсэн нь санаандгүй хэрэг биш. Бид хүүхэд ахуй цагаасаа 12 жилийн энэ домгийг дуулж тухай жил хэд дүгээрт жагсдагийг мэддэг болсон. Тэгвэл 1,3, 5, 7, 9, 11-рт байрлах хулгана, бар, луу, морь, бич, нохой эр жил, харин 2, 4, 6, 8, 10, 12-р байх үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай нь эм жил гэдгийг түвэгггүй ойлгох юм.

Харилцан таталцал, зохицолыг өгүүлэх дараахи зурлагад эр жил, эм жил гэсэн үгийн утгыг дээр тайлбарласнаар авч үзэж болно.
Хэрэв таны төрсөн жил эр бөгөөд шороон мах бодтой бол, таны нийгмийн харилцаа 2013 онд сайн байх болно.

Хэрэв та эр жилтэй, шороон мах бодтой эмэгтэй хүн бол энэ онд хайр дурлалын харилцаанд аз тохионо, та гэрлэх буюу сүй тавих бололтой.
Эм жилтэй,төмөр мах бод болон эр шороон мах бодтой бол өөр хоорондоо харилцан таталзал ихтэй байдаг. Тэгэхлээр хэрэв та эр жилтэй шороо мах бодтой, мөн гал мах бод танд ивээлтэй байдаг 2013 он таны хувьд амар амгалан тайван сайхан жил байх болно.
Бич болон Могой жилтнүүд Усанд харилцан таталцах холбоонд оршино. Хэрэв та бич жилд төрсөн бол энэ онд та хүмүүстэй харилцах холбоо харилцаандаа сэтгэл хангалуун байна. Бич жилтнүүд энэ жил хайр дурлалаа хайх, нэгэнт хэн нэгэнтэй дотно холбоо үүсгэсэн бол тэдний харилцаа улам гүнзгийрэх болно. Нөгөөтэйгүүр бич ба могой нь бие биедээ таалагдаж хайрлан дурлах боловч заридаа тэдний хайр үзэн ядалт болон хувирах нь цөөнгүй байдаг тул тэдний холбоо хайр ба үзэн ядалт гэж нэрлэж болохоор байна.
Мөн нохой жилтнүүд энэ жил гэрлэх буюу хайр дурлалаа хайж байгаа хүмүүс тохирох хүнээ олж шинэ харилцаа тааламжтай үргэлжлэх бололтой.
Харин бар болон могой жилтнүүд өөр хоорондоо төдийлөн сайнгүй. Тэд бие биендээ гомдох нь амархан. Харин Бич болон Бар жилтнүүд хоорондын харилцаа холбоо Могой жилийн өнгөнд зохицол тааруу болох ба Бич Могой жилтнүүдийн хооронд хайр дурлалын харилцаа зөрчил ихтэй ба 2013 онд харилцаа, таагүй байх магадлалтай.
Эм жилтэй Төмөр мах бодтой мөн эм жилтэй Гал мах бодтой хүмүүсийн хооронд тэмцэл сөргөлдөөн ихтэй байна. Мөн Гахай болон Могой хооронд тэмцэлтэй. Эдгээрийн хооронд тэмцэл зөрчлийн ихэнх нь нийгмийн харилцааны хүрээнд өрнөх тул тэдгээр хүмүүсийн дунд нөхөрсөг болон хайр дурлалын холбоо үүсгэх нь боломжгүй буюу маш хүндрэлтэй байх болно.

Гал гахай эсвэл Шороон гахай жилд төрөгсдийн хувьд 2013 онд мөн тэмцэл зөрчил ихтэй байна. Харилцаа холбоо зөрчилдөх, тогтворгүйтэх буюу салах, мөн атаархал, өш хонзоноос үүдсэн гэнэтийн хэрүүл тэмцэл үүсэх, эсвэл эрүүл мэнд муудах зэрэг таагүй тохиол үүсэх нигуртай тул энэ жил аливаад хянуур байж, хаа ч явсан хэрүүл маргаанаас зайлсхийх нь зүйтэй.
Тахиа ба Могой нь харилцан татгалцах буюу сайн холбоотой байна. Хэрэв таны хувьд төмөр мах бод ээлтэй бол энэ онд та нийгмийн аливаа үйл хэрэг идэвхтэй оролцвол бүх зүйл бүтэмжтэй байна.
Хэрэв Үхэр ба Тахиa жилд төрөгсөд хоорондоо харилцан холбоотой бол тэд могой жилийн туршид Төмөр мах бодын таатай зохицлыг үүсгэнэ. Энэ 2013 онд төмөр мах бодтой буюу төмөртэй ээлтэй хүмүүсийн амьдралд таатай учрал тохиол цөөнгүй байх ба тэд энэ жил ямар нэгэн гэнэтийн бэлгийн хүлээж авах магадлалтай. Хэрэв Төмөр таны мах бодыг төрүүлэгч буюу мөнгө орлогыг илэрхийлдэг бол энэ жил тэдний хувьд эд хөрөнгөө арвижуулах жил байх болно. 2013 оны 8-р сар бол Төмөр Бич, 9-р сар Төмөр Тахиа сар бөгөөд намрын дээрх хоёр сард тэд таатай мэдээ сонсох болно.

Харин Төмөр таны хувьд ивээлгүй мах бод бол мөнгө санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай, өр зээлийн хэмжээ нэмэгдэж магадгүй.
Морь болон Могой нь хоёулаа гал мах бодын ангилалд хамаарагддаг. Хэрэв морь, хонь жилтнүүд энэ онд Могойтой нийлж Гал мах бодын хүчтэй нэгдлийг үүсгэнэ. Иймээс гал мах бод ивээлтэй хүмүүсийн хувьд 2013 он гайхалтай жил болно. Тэдний хувьд жилийн хамгийн сайн сар нь Могой (5-6 сар) ба Морь (6-7 сар) байх болно.
Модон мах бодтой буюу модны ивээлтэй хүмүүс өнгөрсөн 2012 онд хүрсэн амжилтаа бататгаж, олз ашиг нь нэмэгдсээр байна. 2013 оны 2-р сар бол Модон Бар сар, харин 3-р сар нь Модон Туулай билээ. Бар Туулай хоёр бол бат бэх модон мах бодтой бөгөөд модон мах бодтой хүмүүсийн хувьд 2-3-р сар нь нэн таатай байх нь ээ.

Leave a comment

The map of Mongolia is a paper where they plot their business plans?

Энэ нийтлэлийг гурван жилийн өмнө, 2010 онд futurechallenges.org дээр  бичиж байлаа. Уул уурхайн балаг, монголын хөрсөн дорхи баялагийг гадаадынхан цөлмөн авч өөрсдөө баяжихаас өөрийг бодохоо больсон тухай эл нийтлэл бол Монголын иргэний нийгмийн төлөөллөөс гадаадын хэвлэлд анх удаа бичсэн, ямар нэг улс төр, нам, хэн нэгний захиалгагүй, цэвэр иргэний бодлыг тусгасанаараа дээрх вэбсайтад тавигдах эрхийг олж авсан юм. futurechallenge бол дэлхий 50 гаруй орны сэтгүүлч блогчдыг эгнээндээ нэгтгэдэг, улс орнуудад тулгамдаж буй асуудлыг хөндөж, ирээдүйн хөгжлийн гарцыг хамтдаа хайсан нийтлэл, мэдээллийг нийтэлдэг олон улсын мэдээллийн сайт юм.
Дашрамд дурьдахад Монгол орныхоо нийгэм эдийн засгийн асуудлыг хөндсөн нийтлэлийг англи хэл дээр бичдэг, өөрийн үзэл бодлоо дэлхийн сонорт хүргэх хүсэлтэй монголын сэтгүүлч, блогчдыг миний бие уг сайттай холбож өгөх боломжтой гэдгийг дуулгая.

Written by Otgoo Jargal on June 15, 2011.
Is there anything else interesting except Mining in Mongolia?

Global political and business leaders only see Mongolia as a source of money. Over the past 5-6 years, the map of Mongolia has become a paper where they plot their business plans. They talk openly about their dreams of accessing these natural resources as a way to become enormously rich. However, there are sour anecdotes because the outside world only understands our country as a source of their profit. Some have even began joking by referring Mongolia’s name as “Mine-Goal” as a reference to their true objective.

Recently, a participant of the project of a partner organization called Nomad Green commented during a citizen media training, “…when I search for information about Mongolia on the internet there is only information about mining.” There are many companies from countries such as Canada, China, Russia, and Australia that are working with the Mongolian government to operate in the natural resources industry. Foreigners always focus on Mongolian mining, but there are a lot of other attractions that should be of interest to foreigners.

A recent example of how foreign governments have also become interested in the resources that Mongolia has to offer was when Japanese Foreign Affairs Minister, Okada Katsuya, visited Mongolia for two days on August 29-30, 2010. He openly expressed that Japan will become involved in the mining field in Mongolia, especially the coal field in Tavan Tolgoi, which according to Mine Web, is “often called the world’s biggest untapped coking coal deposit, holds a coal reserve of 6.5 billion tons in the landlocked country’s Gobi Desert.” From 1967 until September 2009, Tavan Tolgoi mining excavated 9,8 million tons of coal. The government, which is aiming to pull Mongolia out of poverty with its uranium, lead, zinc, copper, gold and coal deposits, will own not less than 51 percent of Tavan Tolgoi. It aims to offload up to 49 percent to a global mining giant.

However, the major prize is the untapped Uranium, of which Japan also has set its sights. As written in the website News.Mn in the last 20 years, Japan provided much financial help and support to our country, which is considered as a way to get to our mining resources. So the government’s position is that the Japanese will be a main country to co-operate in the uranium field.

There are other countries that are also interested in accessing this resource. Russia already discussed that they will co-operate with Japan in the uranium field of Mongolia. They both prohibited other countries from using uranium and expressed openly the decision to co-operate. Also the Head of Khan resource company, which is invested by Canada, signed the memorandum of co-operation with Marubeni Corporation of Japan for exploration and use of the uranium resource in Dornod Aimag – a province in Eastern Mongolia. It was clear that whoever wants to enter Dornod’s uranium field, the main partner and equipment provider will be Japanese.

It is clear that Mongolian government does not want to lose the close partnership with Japan, which is included in top 20 countries by science and technical development. Japan now imports coal from Australia by 87-132 USD per ton and they consider the coal importation from Mongolia is cheaper. Large Japanese companies expressed positively the offer to involve Tavan Tolgoi as operator company.

Meanwhile the Government is negotiating with ‘big foreign player” like Japan, Russia, and Canada which can become the key player in mining in Mongolia, and ordinary people are worried that their own motherland will be divided into mining licenses that can destroy the beautiful landscape.

Although Government is always talking and promising large amount of revenues from the mines, since 2001 after the discovery of copper and gold deposit Oyu Tolgoi which is a joint project between Canada’s Ivanhoe Mines and Rio Tinto, poverty has not been reduced and people’s lives have not changed. Approximately 32.2 % lives in poverty, meaning 35 out of 100 cannot earn enough for food.

Rural population, particularly the situation of herders has gotten worse over the last few years. Mongolian herders who have lived in harmony with nature for many hundreds of years have now started to suffer from desertification and climate change. For example, last winter 2009-2010, the temperature reached minus – 50’C with heavy snow during this extreme cold weather Mongolian herders lost approximately 9 million animals.

Mongolian ecosystems are fragile because of its relatively high altitude and continental climate. The survey written in Green Mongolia shows that 45 % of the country is desert, and 90% of the total territory belongs to arid and semi-arid zones prone to desertification. In addition, 65 % is classified as high risk areas for desertification.

The widespread mining for natural resources in Mongolia are challenging to sacrifice this vulnerable ecosystem and threatening to destroy the last untouched land in this continent.

Leave a comment

The foreign investment in the first half declined 43 percent from a year earlier to $1.41 billion

Local media saying that released two news last weeks heavily hit Mongolian Economy which declined since mid 2012. Last few days the rate of USD sharply got high due to the news that Oyutolgoi mining is going to stop the pits and Rio Tinto will cut 1,700 jobs at OT mining.

According to observers, downturn in Mongolian economy is associated with politician’s promise that increased people’s consumption. At Election 2008 political parties promised to hand out 1.500.000 MNT to the every citizen. In order to accomplish their promises Mongolian Government had borrowed $225 million from Turquoise Hill and 350 million USD from Chalko. It is the main reason that caused pressure to the economy.

But now, Head of the new government, Prime Minister N. Altankhuyag is placing the blame to the previous government.

The statics shows that the foreign investment in the first half declined 43 percent from a year earlier to $1.41 billion. The coal exports fell to $542.4 million from $1 billion, government data showed. Total exports in the first half slid to $2.35 billion from $2.53 billion, according to the statistics office.

Rio Tinto and government clashed in February over the mine’s costs, tax payments, and the number of locals in management. Mongolian Mining Minister Davaajav Gankhuyag said: “Rio has not shown the Mongolian members of the Oyu Tolgoi board the sales contracts it has struck with Chinese…If the product sales agreements are not introduced to the Mongolian side, the sales revenue must be transferred via Mongolian banks, …The value of the sales contracts is $8 billion and need to be ratified by Oyu Tolgoi’s board under Mongolian law”

After 6 years of delay when OT agreement was signed in 2009, foreign sites praised it as a “Big Success”, but Mongolian side, especially, CSOs criticized it as the ‘worst agreement’. They might have predicted the current conflict between government and Rio Tinto.

Major foreign media started to pay more attention to Mongolian wealth after the agreement OT. For instance recently, Bloomberg reported that Mongolia’s storied lands are estimated $1.3 trillion in mineral resources that could redraw global commodity maps, denting Australia’s coal, Brazil’s iron ore and Chile’s copper exports. A nation of nomadic herder could become the next Kuwait and Qatar, examples of lightly populated countries grown luxuriously rich on the world’s thirst for commodities.

They always talks ‘luxuriously rich’ which is threatening to destroy forever the Nomadic way of life remained very few in the world. While in a country of about 3 million people where almost 30 percent of citizens still reside below the world bank’s poverty line, they talks that making of the “countries grown luxuriously rich on the world”. Is it sound believable instead of keep the country nomadic freedom and unique culture in Asia?

Mongolia is democratic country where citizens try to get involved in political decision making process and wish to spread their voice to the government. This time, Mongolian press and media is on a side of its government. Regarding CSOs position, they request to take the issue seriously and think about what will remain after 30 to 40 years later. Mongolian people do not want to experience the same sad examples occurred in other countries where they still did not get anything after 20-30 years of lawsuit.

Nomadic Mongolians whose daily life is directly connected with the nature, are heartbroken to see their land destroyed by major mining projects. Mongolian politicians and businessmen are starting to paying attention to deal with high concern, but foreign investors ignore it.

Member of Parliament Mr.S.Ganbaatar who sharply criticizes OT agreement recently stated ‘Rio Tinto imposes …that they are trying to change the investment amount approved by Mongolian parliament to 14.5 billion instead of $6.2 billion without any technical and economical evidence. In order to accomplish their demand they pressure Mongolian government to close some pits and fire its employees.”

Therefore, representatives of CSOs and politicians are requesting to reevaluate the agreement that is under big debate.

Mongolian President Tsakhia Elbegdorj, who won re-election in June, is keen to exert more control over foreign mining investments. He is likely to push DP parliamentary members to revise and pass new laws on investments. A new mining law has been under discussion since late last year.